Зурмал зормол буюу аварга Д.Сумьяабазар

2011/08/15
Share |
Хүмүүс:
Зурмал зормол буюу аварга Д.Сумьяабазар

Аваргын “хантааз”
Нэгэн сэтгүүлч бүсгүй “Асашёорюү сан”-гийн ерөнхийлөгч Д.Сумъяабазараас ярилцлага авахаар очжээ. Аварга энгийн хувцастай сууж байж гэнэ. Нимгэн сорочик цамцтай суугаа аваргын цээж рүү өнөөх бүсгүй алмайран харж байснаа хариугүй хажууд нь очоод энгэр рүү нь шагайчихсангүй. Энэ байдлыг анзаарсан аварга ихэд сандарч “Хөөе, чи чинь юу хайгаад байна аа?” гэж гайхшран асуужээ. Бүсгүй “Хантааз” гэж дотроо хэлж. Тэр бүсгүй аваргыг цамцан дотроо хантааз өмсчихсөн байх гэж таамаглаж л дээ. “Тэрнээс биш ийм мөр, цээжтэй хүн байна гэж үү?” хэмээн бодсон хэрэг.

Зурмал зормол
Долгорсүрэнгийн Сумъяабазар аваргын бие галбир, хийцтэй уран барилдаан үзэгчдийг телевизийн өмнө уяж, наадамчдыг төв цэнгэлдэхэд тушсаар арав гаруй жил өнгөрчээ. Харамсалтай нь энэ жилийн наадмаар туушхан барилдаантай аваргаа харсангүй.
Тээр жил чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр Д.Сумъяабазар барилдахаар гарч ирж билээ. Би тэгэхэд улсын заан З.Дүвчин гуайн хажууханд сууж таарсан. Дүвчин заан Сумъябазарыг хараад толгой сэгсрэн “Хн, энэ одоо зормол юм уу, зурмал юм уу. Доогоо заан ч залуудаа ийм байгаагүй дээ. Тэр цээж, хөлийг нь хараач” гэж бахдан ярьж билээ. Үнэхээр ч чөлөөтийн бариу трико өмссөн аваргад өө гэж байсангүй.

Эмээгийн хүү
Догоо зааных дөрвөн хүү нэг охинтой. Хамгийн том хүү нь Сугаррагчаа, тэгээд Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж. Тэднийх “Хүчтэн” хэмээх овогтой. Ийм гэр бүл ийм овог авахгүй бол хэн энэхүү овгийг зүрхэлж авах билээ дээ.
Аваргыг мэндлээд 14 хоноогүй шахам байхад нь эмээ дээр нь өгөөд ээж нь ажилдаа орсон гэдэг. Ингээд эмээгийнхээ хүү болжээ. Зурагтад хашаанд амьдардаг тэрбээр хожим эмээгээ амирлахад л гэртээ очсон гэдэг. Гэр хороололд ус авч, түлээ хагалан, долоо хоногтоо амралтын өдрөөр л усанд орохоор гэртээ очдог байж. Гэр хороололд эмээгийнхээ дэргэд өссөн нь Сумъяабазарыг ажилд сургаж, бүл суухад ч зохих дэм болсон хэрэг.

Ганц чаддаггүй мэхээ гарамгай сурсан нь
Нэгэн сонины сурвалжлагч түүнээс нэгэнтээ “Таны огт хийж чаддаггүй мэх гэж бий юу? "хэмээн сониучирхан асуужээ. Хариуд нь Сумьяабазар..............

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.