Залуус нуурын эрэгт

2011/08/15
Share |
Хүмүүс:
Залуус нуурын эрэгт

Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг “АПУ” компани жил бүр уламжлал болгон зохиодог “Update your choice” шоугаа, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Паркт өвөрмөц орчинг бүрдүүлж, зуны үдэш, нуурын эрэгт хөгжмийн хэмнэлд бүжих их хотын залуусын цөсийг хөөргөлөө. Паркын нуурыг тойруулаад тайз засч, ширээ сандал байрлуулсан нь ая тухыг бодолцсоных биз. Хамгийн нүсэр, доргио бас сюрприз дүүрэн“Update your choice” шоуны бүх л зочид улаан хивсний ёслолд оролцон, зохион байгуулагчид тэднийг хүндэтгэлтэйгээр угтаж байлаа. Шоуны сюрпризийн нэг бол шилдэг реппэр Rocket Bay, ОХУ-аас уригдаж ирсэн DJ Соник болон Монголын шилдэг DJ нар байлаа. Мөн “Камертон”-ы Д.Болд, “Нисванис”,“Lemons”,“A sound” гээд амьд хөгжмийн нүргээнээр залуусыг хөөргөж чадлаа.Ийнхүү АПУ- компани “Update your choice” шоугаараа шөнийн турш залуусыг доргиов.

Д.Отгон. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nsopcxxzvlq nNrNSxtcwhfpjomkrq, [url=http://yurksdewszbv.com/] yurksdewszbv[/url], [link=http://twqggkytmghu.com/ ]twqggkytmghu[/link], http://vtonrmrvgwle.com/
IP:46.161.9.48  2017-05-13 21:51:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.