Хүмүүс: |
Цагтаа сумоч явсан, өдгөө УИХ-ын гишүүн ноён Д.Батбаяр “Кёкүшю цамхаг”-аа босгосон билээ. Энэхүү цамхагт байхгүй юм байхгүй. Хатагтай Т.Баясгалангийн хувийн эмнэлэг, баар ресторан гээд боломжийн тухлаг газар. Харин тэдний ресторанд ажилд орсон оюутан голдуу охид анхны өдрөөсөө л хийх ёстой юм шиг бас сонирхол татамгүй нэг ажлыг хийх болдог гэнэ. Учир нь шинэ охидыг “Дээшээ гараад хоол хүргэж өгөөд ир” гэхэд, эхлээд юу ч бодолгүй “за” л гэдэг аж. Гэтэл УИХ-ын гишүүн,эрхэмсэг ноён“энэ миний эзэмшил, энд би эзэн” гэсэн шиг нүцгэн тарвалзаж угтдаг аж. Магадгүй тэр сумогийнхоо дэвжээг санагалзан ядаж сумогийн маушитайгаа байдаг байлгүй дээ. Сумо мэдэхгүй охид ташаа ойлгодог байж мэдэх. Гэхдээ л ийм байдалтай эр хүн, тэр тусмаа “том хүн” хараад ямар ч охин эвгүй байдалд орж хурдхан гарахын түүс бололгүй яалтай. Нүцгэн шахам хэвтээ эр хүн хачин хараад байхаар муу муухай л юм бодогдож таарна.“Уучлаарай, ахин би тийшээ хоол аваачиж өгөхгүй, эвгүй муухай байдаг” хэмээн гомдоллох охид гардаг гэнэ.
Д.Отгон .Factnews.mn