Нэвтрүүлэгч Э.Халиун: Миний том хүү 13 настай

2011/08/18
Share |
Хүмүүс:
Нэвтрүүлэгч Э.Халиун: Миний том хүү 13 настай

 

   ...Болор мөнгөн шүүдрийн дусал мэт, ариухан байдаг бидний хайр
 Болж бүтэхгүй орчлонд тэмцэж байг бидний хайр
Ээждээ эрхлэх үрийн сэтгэл шиг, энхрий байг бидний хайр
Энгүй энэ орчлонгийн тоосонд, мөнх байг бидний хайр

Ийнхүү  шүлэглэсэн бүсгүй бол “UBS” телевизийн хэмээн овоглогдох болсон хөтлөгч, нэвтрүүлэгч Э.Халиун юм. Үдэш бүр “Оройн мэнд” хэмээн Монголын ард түмэнтэй мэндчилдэг байсан түүнийг танихгүй хүн бараг үгүй ээ. Харин Э.Халиунаа ойрд яагаад цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзахгүй байгааг Factnews.mn сайт  сурвалжлан ярилцлаа.  

          -Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.

-Сайн, сайн байна уу? Намайг урьсан Factnews.mn сайтын хамт олон та бүхэнд баярлалаа.  

-Халиунаа ойрд телевизийн дэлгэцээр харагдахгүй байх чинь, амралтаа аваа юу?

- Үгүй дээ. Энэ зун харин ч их ажиллаж байгаа. Учир нь шинэ ажилд орсон. Өмнө нь хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байсан бол одоо сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байна. Тиймээс сурч мэдэх зүйл их байгаа болохоор амарч амжаагүй л явна даа.

- Тэгвэл нэвтрүүлэгч Э.Халиунааг, үзэгчид аль телевизээр харах боломжтой юм  бол?

-“Шинэ дэлхий” телевизид ажиллаж байгаа. Есдүгээр сараас эфирт гарна. Одоогоор мэдээнд гүйгээд л байна даа.

-Ингэхэд Халиунаа яагаад “UBS” телевизээс гарах болов. “Боломжийн санал аваад ажлаасаа урважээ” гэж ойлгох хүн олон байгаа байх л даа ?

- Энэ тухай олон хүн асууж байгаа. Ажлаа солих гэж байгаа тухайгаа ажлынхандаа /UBS телевиз/ хэлэхэд итгэхгүй “битгий худлаа яриад бай” гээд огт тоохгүй байсан.  Тоглоод байна л гэж бодсон юм шиг байгаа юм. Харин миний хувьд зүгээр л ажлаа өөрчилж , өөр зүйл хиймээр санагдаад ийм шийдвэр гаргасан. 

-Өөр зүйл гэхээр өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй больё гэж зорио юу?

-Сэтгүүлч хүн  нийгмийг анагаагч эмч гэдэг. Тэр ч  утгаараа нийгэмдээ нөлөөлөх нэврүүлэг хийхийг зорьж байгаа. Одоогоор санаагаа бодож боловсруулаад, бэлдээд л явж байна.

-Ямар нэвтрүүлэг хийх вэ. Арай “Нандиагийн шоу”-г бяц цохих  ток шоу юм биш биз?

-Одоогоор яг ямар нэвтрүүлэг гэдэг нь нууц байсан нь дээр байх. Ямар ч байсан ард түмэнд нөлөөлж чадахуйц, ёс зүйтэй нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байна.

-Одоо ёс зүйтэй сэтгүүл зүй гэж их ярьж байна.  Сэтгүүлч хүний хувьд энэ талаар ямар бодол тээж явдаг вэ? 

-Сайн сэтгүүлчид олон байгаа. Гэхдээ зарим нь арай дэндүү байх юм. Ямар ч баримтгүй мэдээлэл ард түмэнд цацаж байна. Энэ байдал ялангуяа шар хэвлэлүүдэд их ажиглагддаг. Бүгд л талхны мөнгөний төлөө амьдарч байгаа ч нэгнийгээ үндэслэлгүйгээр эвгүй байдалд оруулаад, өөрсдөө зөвхөн болоод яваад байж болохгүй. Нэр төр гэдэг мөнгөнөөс үнэтэй чухал шүү дээ. Тиймээс сэтгүүлчид маань хуулиа, эрхээ мэдэж, ёс зүйтэй ажиллах хэрэгтэй.  

-Саяхан нэг сайтад хөтлөгч Э.Халиунаа хоёр дахь амьдралаа зохиож байна гээд биччихсэн байсан л даа. Хоёулаа гэр бүлийн чинь талаар ярьж болно биз дээ?

-Болно оо. Би нөхөртэйгээ гэрлээд хоёр жил болж байна. Амьдралд хэн ч алдахгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ. Ялангуяа залуу хүмүүс. Миний хувьд анхны амьдрал маань бүтээгүйд нэг их эмзэглээд байдаггүй. Одоо сайн ханьтай учираад сайхан л амьдарч байна. Бид тал талаасаа нэг нэг хүүхэдтэй гэрлэсэн халуун дулаан сайхан гэр бүл. Миний том хүү 13 настай. Дүүдээ халамжтай байдаг болохоор аав ээж хоёр нь ч сэтгэл амар ажлаа хийдэг.

-Тэгэхээр нөхөр тань таниас ах хүн байдаг бололтой?

-Тийм ээ. Гэхдээ хүмүүс насаар ах гэхээр нээх баян үе мултарсан хүнтэй суучихлаа гэж  боддог. Миний хувьд тийм биш. Насаар ах хүний үзсэн амьдрал, туулсан зам, амьдралын ухаан надад сургамжтай, алхам тутамд түшигтэй байж чаддаг. Тэгээд ч манай нөхөр эд хөрөнгийн тухайд тийм ч баян хүн биш. Бид хайр сэтгэлээрээ л амьдарч байгаа.    

-Нэгэнт амьдрал ярьсан болохоор асуумаар санагдлаа. Халиунаа  аз жаргалыг хэрхэн ойлгодог юм бол?

-Хүний амьдралд баяр, гуниг ээлжлэн байдаг. Амьдралд үргэлж инээдэм байдаггүй шиг, дандаа нулимс байдаггүй шүү дээ. Тиймээс би аз жаргалыг надаас хол байна гэж огт боддоггүй ээ. Хүн хажуудаа байгаа аз жаргалыг мэдрэх нь л чухал.

-Хоёулаа яриагаа ажил мэргэжлийн талаар үргэлжлүүлье. Анх “UBS телевизтэй холбогдож байсан үеээ дурсвал?

-Би “HERO ENTERTAIMENT”–ийн хөтлөгчийн курсыг төгссөн. Тэгээд нэг өдөр Ч.Ундрал эгч “UBS” телевизэд хөтлөгч шалгаруулж авах гэж байгаа шалгуулаад үз гэсэн. Яваад очтол тэнцчихсэн.Түүнээс хойш аль хэдийн таван жил өнгөрсөн байна.

-Хөтлөгч, нэвтрүүлэгчийн ёс зүй, соёл юунаас эхэлдэг юм бол?

-Мэдээж харагдах байдлаасаа эхлэнэ л дээ. Тухайлбал мэдээний нэвтрүүлэгчийн хувьд хэтэрхий гял цял хувцас өмсөх юм уу, унжиж санжсан ээмэг зүүлт зүүгээд орох нь зохимжгүй. Гол нь мэдээн дээрээ хүмүүсийн анхаарлыг хандуулах нь чухал.

- Э.Халиунд нэвтрүүлэгчийн соёл, ёс зүйг зөрчих, эфирт фактлах үе байсан л байх. Тэр тухай манай уншигчидтай хуваалцвал сонин байх болов уу?

-Мэдээж санаатай биш ч алдаа гаргалгүй яахав. Ялангуяа шууд эфирийн үед. Нэг удаа манай редакц руу хүн залгаад “Танай наад хөтлөгч чинь бай байн нүдээ анивчаад, ямар айлгүй юм” гэж ярьж байсан. Хүн ядрахаараа нүдээ анивчдаг юм байна л даа. Би ядарснаа мэдэхгүй, нүдээ анивчаад байгаагаа ч  мэдэхгүй явсан юм билээ.

-Ажил мэргэжлээрээ хэзээ, хамгийн их бахархдаг вэ?

-Алхам дутамдаа бахархдаг.Хүн бүрт дуртай ажлаа хийх боломж олдоод байдаггүй байх.Надад итгэл хүлээлгэн эфирээр үзэгчидтэйгээ уулзах тэр мөчид маш их бахарадаг.

-Ингэхэд хүү чинь ээжийгээ телевизээр хараад юу гэж байх юм?

-Багадаа “Мөөмөө дайда” гэдэг байсан. Одоо бол ээж байна гээд л сууж байдаг.

-Ер нь Халиунаа анхны хайртайгаа хэзээ учирч байв?

-Наймдугаар ангид байхдаа хажууд суудаг хөвгүүнээс захиа аваад үерхэж байсан. Яагаад ч юм их сэтгэл догдлуулдог байсан болохоор тэр л миний анхны хайр байсан байх.  

-Хүмүүс дурлачихаараа шүлэгч болчихдог гэдэг дээ. Халиунаагийн хувьд шүлэг зохиож байв уу?

-Тийм шүү. Тухайн үед бас л хайрын шүлэг зохиодог байсан. Аав маань уншчихаад дэвтэр бэлэглэж билээ. Харин би тэр дэвтэрийг нь дүүртэл шүлэг зохиосон юм.

-Дэвтэр дүүрэн шүлэгтэй гэхээр Халиунаагийн шүлгийн ном гарч магадгүй бололтой?

-Баярлалаа. Ашдын бэлгээс амны бэлэг гэдэг. Шүлгүүдээ сийрүүлээд ном гаргахад болохгүй зүйл байхгүй байх аа. Энэ чинь ч бас сайхан санаа байна.

- Халиунаад өөр ямар ямар авьяас байдаг вэ? “UBS” телевизийн хөтлөгч нар “Шинэ бүхний эхлэл” дууг хамтдаа дуулсан. Халиунаа сайн дуулж байна лээ.  Өөрийгөө дуулах авьяастай гэж боддог уу?

-Ер нь багадаа урлагт их сонирхолтой. Урлагийн үзлэгээр дуулдаг, тухайн арга хэмжээг хөтөлчихдөг охин байсан. Харин “Шинэ бүхний эхлэл” дууны тухайд шинэ жилээр үзэгчиддээ бэлэг барих зорилготойгоор хөтлөгч нар дуулсан. Энэ нь манай Л.Балхжав захирлын санаа байсан. Бүгд дуулна шүү гэсэн болохоор мөрүүдээ хувиарлаж аваад дуулцгаасан. Яг он солигдох мөчид клипээ өгч байлаа.  Гэхдээ би гэхээсээ манай хөтлөгч Саруул маш сайн дуулсан шүү дээ.

- Залуу бүсгүйн хувьд зорилго тэмүүлэлийг хэрхэн ойлгодог вэ?

- Байгаадаа сэтгэл ханаад гараа хумхиад суух тусам байрандаа байхад улам хэцүү болдог нь амьдралын жам. Хүн цаг үргэлж урагшаа тэмүүлж, хичээж зүтгэдэг байж ядаж одоогийнхоо амьдралын төвшинг хадгалах юмуу түүнээс дээр амьдарч чадна шүү дээ. Тиймээс хүн маш их зорилго тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

-Ярилцлагын явцад Халиунааг охид, бүсгүйчүүддээ хандаж сайхан үг хэлэх байх гэж  бодогдлоо?

-Би хоёр эмэгтэй дүүтэй. Тиймээс охидод хандаж үг хэлэх, зөвлөгөө өгнө гэдэг дуртай зүйлсийн маань нэг.  Охид бүсгүйчүүддээ хэлэхэд  гадаад төрхөө гоё сайхан байлгахад цаг зав, хүчин чармайлт гаргаж, өөрийгөө язгууртан мэт хүндэлж амьдраарай гэж хэлье. Мөн дотоод гоо сайхныг гадаад гоо сайхантайгаа хослуулж чадвал тэр жинхэнэ гоо сайхан болж чадна. Дээр нь мэдлэг, боловсрол чухал шүү.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.   

Ярилцсан:А.Чимгээ  

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Донской купить бошки ЗакладкР¸ спайс в ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ð¾Ð¼ Москва СеверныР¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки White Widow Москва МедведкР¾Ð²Ð¾ СеверноРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин HQ Купить конопля Алдан Москва МедведкР¾Ð²Ð¾ СеверноРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон, чистота 99% Москва Марьина роща купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MQ Cocaine Mexico купить клад Москва БибиревР¾ Москва Старое Крюково купить Mephedrone: Мука HQ ЗакладкР¸ марки в КарасукРµ Пафос купить Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) Купить закладкР¸ гашиш в Бавлы Москва НовогирРµÐµÐ²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - BLUE Телефон закладкР¸ героин Москва РостокиР½Ð¾ купить КристалР»Ñ‹ мёда Купить закладкР¸ экстази в ЛебедянР¸ Москва Марьина роща купить МескалиР½ Москва ÐÐ°Ð³Ð°Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ затон купить MDMA таблеткР¸ Соли по закладкР°Ð¼ в магнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ Щёкино купить эйфоретР¸Ðº МефедроР½ купить Ганджа ПикалёвР¾ Рас Аль-Хайм
IP:185.251.15.54  2018-09-10 03:12:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.