Анандбазарын хууль бус үйлдлийг Парламентад харах л үлдэж гэнэ!

2011/08/29
Share |
Хүмүүс:
Анандбазарын хууль бус үйлдлийг Парламентад харах л үлдэж гэнэ!

Factnews.mn сайт Монголын төрд хэзээ ч сонгож болохгүй факттай хүмүүсийг нэрлэж байна. Энэ удаад “Сод Монгол” группын захирал Анандбазарын фактыг дэлгэе.

Хэзээний л “Сод Монгол”, хэзээний л Анандбазар. Энэ хоёр нэрсийг сонсохоор шүүх, цагдаа, луйвар, дээрэм гэсэн үгс л санаанд бууна. Түүнийг Н.Энхбаярыг боловсрол, соёлын дэд сайд байхад нь туслах болсныхоо дараа улс төр, бизнест хүчээ авч эхэлснийг хүмүүс мэднэ. Тийм ч учраас улс төрд бол тэр Н.Энхбаярын хүн гэдэг пайзтай. Хэдэн жилийн өмнө Анандбазар “Сод Монгол” ХХК-ийг бусадтай булаалдаж, шүүх цагдаад тулснаасаа хойш олны танил болсон түүхтэй. Анхнаасаа олон нийтийн өмнө гарч ирэхдээ л хар “нөмрөгтэй” гарч ирсэн энэ эрхэм одоо их хуралд өрсөлдөх юм гэнэ. Дорноговь аймгийн ард түмнийг бензинээр угаагаад, киногоор зодоод гараад ирнэ гэж бодсон бололтой. Дараах хоёр фактыг уншвал та нэгийг бодож, хоёрыг тунгаах биз.

Факт1: Соёлын төв өргөөний нэг хэсгийг Анандбазар нийслэлээс өрөндөө авсан юм гэнэ ээ. Монгол улсын нийслэл Анандбазарт өрөө төлж чадахгүй болохоор Соёлын төв өргөөнөөсөө тасалж өгсөн гэхэд яагаад ч санаанд буухгүй байгаа биз дээ. Нийслэл хот, Анандбазар хоёрын хоорондын намайг ядарсан сэтгүүлч би яаж ухаарах билээ. Тэр бол том наймаа байж таарна. Харин Соёлын төв өргөөг нураах шахсан фактыг өөрөө очиж харлаа. Нийслэлийн өмч гэгддэг Соёлын төв өргөөний эзэмшил хэсэгтээ “Сод Монгол” групп подвалийг нь ухаж, суурь ханыг нь нурааж, даацын баганыг нь хөндөж гараж хийжээ. Үүний улмаас Театрын музей нурахад хүрээд байгаа юм байна. Мөнгө л олж байвал энэ хүнд түүх соёл, нийгмийн өмч, нийтийн эрх ашиг гэдэг зүйл түй ч хамаагүй юм байжээ.

Факт2: Анандбазар “Өргөө” кинотеатрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад нээхээр болж урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэтэл гэрээгээ үзэглэсний маргаашнаас л байрны дотоод хананд зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулж, үндсэн ханыг нь нураагаад эхэлж. Яг л Соёлын төв өргөөг нураасан шигээ. Бас болоогүй ээ, подвальд нь Хятад ажилчдаа нууцаар орогнуулж, амьдруулж байна. Хятад ажилчдын өмд бандаажийг Мэдээллийн паркийн доторхи цэцэрлэгт дэлгээд байгаа нь энэ. Тэр ч бүү хэл гэрээндээ Мэдээллийн паркийнхан засварын ажилд хяналт тавина гэсэн заалт оруулсан ч тэднийг оруулах нь байтугай хятадуудаа орогнуулж, хамгаалалтын алба тавьчихаад алхуулахгүй байгаа ажээ. Мөнгө олохын тулд хүн ажил хийх ёстойг ойлгож байна аа. Гэхдээ аливаа зүйлийг нэг ном горимоор нь, хуулийн дагуу, бусдад хүндэтгэлтэй шийдэж болмоор доо.

Догшин ноён хутагтын адис жанлав оршсон Дорнын их говьд Анандбазар мэтийн наймаачин очоод юу хийх вэ. Миний бодлоор бол наймаа л хийнэ. Тэр нутгийг төлөөлж их хуралд суух гарцаагүй хүсэл, том эрх ашиг л лав байхгүй гэдэг нь энэ хоёр фактаас харагдаж байна. Ийм факттай нөхрийг факт ньюс л лав сонгохгүй ээ. Харин та яах вэ?

 Д.Ымербэк

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.