Парис Хилтон хоёр утасны замыг заалаа

2011/08/16
Share |
Хүмүүс:
Парис Хилтон  хоёр утасны замыг заалаа

Болохгүй бүтэхгүй юм бүрийг санаачилдаг  Парис Хилтон нэг хэсэгтээ л чих амар явжээ. Учир нь түүний шүтэн бишрэгчид тогтмол залгаж амар тайван байдлыг нь алдагдуулдаг гэнэ.  Тиймээс нэгээр нь нийгмийн, нөгөөдхөөр нь хувийн ажлаа амжуулдаг хоёр утастай болжээ.  Харамсалтай нь хувь, хувьсгалын ажлаа амжуулдаг хоёр утсаа алдсан байна. 
Тодруулбал бизнес аялалд явахаасаа өмнө тоглоом худалдан авч байгаад хоёр утсаа зэрэг гээсэн бололтой. Тэрээр Манилиагийн нисэх онгоцны буудалд газардсаны дараагаар  утсаа хаяснаа мэджээ.  Цагдаа нар хэрэг дээр ажиллаж байгаа. Хэрэв утсаа хаясан бол болохгүй бүтэхгүй бүхэн илрэх байсан. Тэгэхээр чимээгүй байгаа нь учиртай.  Цаашид мөрдлөгийг үргэлжлүүлнэ гэлээ.
Харин Парис Хилтон хоёр дугаараа өөрчилсөн.  Мөн найзуудынхаа дугаарыг хайж байгаа. Хоёр утасны зам заасандаа харамсаж байна.  Гэхдээ зүгээрээ гэж өөрийн твиттертээ бичжээ. 

А.Маша
 Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.