`Атар` талх аманд багтахаа байлаа

2008/04/29
Share |
Хүмүүс:
`Атар` талх аманд багтахаа байлаа

Өнгөрсөн бямба гарагийн өглөө нийслэлийн хүнсний дэлгүүрүүдэд “Атар” талх 640 төгрөгөөр борлуулагдаж иргэдийг бухимдуулав. Нөгөөх амны уншлага болсон бензины үнэ хараахан нэмэгдээгүй байлтай. Цаашид нэмэгдэхийг байг гэх газаргүй. Улаан буудайн үнэ нэмэгдсэн гэж дуулдаагүй. Ямар ч л гэсэн атар талхны үнэ нэмэгдэх нэгэн шалтаг байж  таарлаа. Гурилын үнэ бараг өдөр өдрөөр нэмэгдэж байна гэж хэлэхэд болно. Нэг кг гурил 1000 төгрөг болсон. Одоогоор “Талх чихэр” компанийн бүх талх нэмэгдэж  зүсмэл талх 800 төгрөг болжээ. Бензины үнэ нэмэгдээгүй байхад гурил, талх нэмэгдлээ гэж иргэд бухимдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улс улаан буудайгаар дутагдчихаад байгаа юм байхгүй. ОХУ-аас их хэмжээний буудай оруулж ирэхээр болж байгаа . цаашид гурилын үнэ нэмэгдээд байх шаардлага байхгүй болж байна. Харин бизнесменүүд дур мэдэн гурилын үнэ өсгөөд байгаа нь тодорхой боллоо. Ямар ч л гэсэн Талх чихэрийн “Атар” талх аманд багтахааргүй өндөр үнэтэй боллоо. 

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.