Би хэзээ ч сексийг гол болгодоггүй

2011/08/18
Share |
Хүмүүс:
Би хэзээ ч сексийг гол болгодоггүй

            Нэгэн цагт,“Би бусад мисс шиг хүнээс туфль, зүүлт, хувцас гуйгаагүй” хэмээн бусдыгаа сэм доош хийж байсан топ Одгэрэл уг нь бүжигчин болохыг хүсдэг байж. Бага байхдаа хөдөлгөөний эвсэлтэй байсан болохоор өөрийгөө бүжигчнээс өөрөөр төлөөлдөггүй байсан гэдэг. Харин тэр бүжигчин биш загвар өмсөгч болохоор гэнэт шийдэж, ерээд онд Шилмэл загварын ордонд ажилд оржээ. Тухайн үед нөлөө бүхийхүмүүс Одгэрэлд “Миссийн тэмцээн”-д орох санал тавьснаар, 1990 оны мисст орж мөнгөн өргөмжлөл авч байсан түүхтэй.Тэрээр тэмцээн болох өдөр гэнэт шийдээд, тэр өдөртөө зохихшалгалтуудаа өгөөд, үдээс хойш нь “ча ча ча” бүжиг сураад тэмцээнд орж байжээ. Одгэрэл “Бид загвар, мисс гэдэг зүйлийг шоу гэдэг талаас нь анх гаргаж ирсэн хүмүүс. Харин загвар өмсөгч л гэвэл, өндөр туранхай байна гэдэгтэй ерөөсөө санал нийлж чаддаггүй. Эмэгтэй хүний бүхий л байх ёстой сайхан зүйлийг загвар өмсөгч агуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл мисс л байх ёстой гэж би боддог. Охиноо заавал загвар өмсөгч, мисс байгаасай гэж боддоггүй” хэмээн ярьж байсан тэрээр өөрийгөө их дотогшоо хүн гэж дүгнэдэг. Аливаа юманд их амархан гомдож, сэтгэлээр унадаг гэсэн. Сексийн талаар ярих ньтүүнд маш хүнд сэдэв гэх юм билээ. “Хүн болгон өөр өөрийнхөөрөө таашааж, өөрийн мэдрэмжээр хүлээж авах ёстой байх. Заавал ийм байх ёстой гээд хэн нэг нь яривал утгагүй” хэмээдэг. Гэхдээ тэр “амьдралын утга учир бол секс биш, би хэзээ ч сексийг гол болгодоггүй” гэх юм. Харин хүн хайраар амьдрах ёстой гэдэгтэй санал нийлдэг гэсэн шүү. Зарчмын хувьд бол өөрөө өөртөө үнэнч байхыг гол болгодог. Өөрийгөө хуурч амьдарна гэдэг болмэдээж, түүнийхээр хамгийн утгагүй зүйл аж.Хоёрдахь амьдрал зохиолгүй олон жилийг үдэж буй бүсгүй гэр бүлийн амьдралыг хангалттай амссан болохоор энэ тухай боддоггүй гэсэн. Тэгээд ч, “Ер нь би хүнд хайртай болоод сэтгэл алдтал хаа ч юм. Угаасаа худал хуурмаг юманд дургүй болохоор энэ тал дээр ёстой бодож үзээгүй” гэх. Бүсгүйчүүд баян эртэй амьдрахыг урьтал болгодог болж, та энэ тухай бодож байв уу? гэхэд, “Ямар баян, мөнгөөр баян уу? /инээгээд/  Миний бодлоор мөнгө гол биш. Надаас хэзээ ч ийм зүйл гарахгүй байх. Надад тэр хүнд сэтгэлгүй бол хамт амьдарна гэвэл утгагүй санагддаг” хэмээсэн. Мөн Таны хамгийн сайхан зүйл чинь юу вэ? гэвэл,“Хүнд өөрийгөө хэрэгтэй байна гэж мэдрэх надад их сайхан санагддаг. Уучлаарай жаахан ганцаардсан хүний үг хэлчихэв үү дээ. Зөвхөн эрэгтэй хүнд ч биш аав ээж, ах эгчдээ хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч түүнээсээ сэтгэлдээ урам зориг авч явах шиг сайхан юм байхгүй юм гэж хааяа боддог” хэмээсэн элбүсгүйн зан зангараг, дүр төрх үнэхээр ялдам юм билээ.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.