Сэлли нэр дэлхийд бүү хэл Монголд ч гарсангүй

2011/08/19
Share |
Хүмүүс:
Сэлли нэр дэлхийд бүү хэл Монголд ч гарсангүй

Дуучин Сэрчмаа од битгий хэл олны танил болоогүй байхдаа, хөгжмийн зохиолч “сахал” Пүүжээг бараадан түүний джаз хөгжмийн хамтлагтай “Хөх Монгол” бааранд дуулж байсан. Түүнийг гайгүй дуулчихдаг дажгүй охин юм гэж хараад ярилцлага авах санал тавьж билээ. Тэрээр амьдралдаа анхныхаа ярилцлагыг өгөх гэж нилээд самгардаж байсан юмдаг. Тэрээр “Сэлли нэрээрээ дэлхийд нэрээ гаргана” хэмээн итгэл төгс ярьж байв. Гэхдээ Сэрчмаа сонинд тавигдах зургаа авахуулах гэж эвээ олохгүй сандарч, нүд ам, үс гэзэгтэйгээ ноцолдсоор хамаг цаг барж зурагчингнилээд залхааж байж өөрийгөө илэрхийлсэн. Энэхүү бяцхан мөрөөдөгч бүсгүй “амны билгээс ашдын билэг” гэгчээр, нэг их удалгүй Шанхай хотноо болсон “Азын дуу хоолой” фестивальд оролцон Гранпри авч олны өмнө өөрийгөө нээсэн. Сэрчмаа, Сэлли нэрнээсээ илүүтэй “хайрын элч” дуучин хэмээх нандин нэрийг зүүсэн. Үүндээ ч тэрээр сэтгэл ханан бардамхан гунхалздаг нь дамжиггүй. Тэр өөрийн Хөгжмийн сургуультай болохыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлийг нь биелүүлэхээр өмнөд нөхөр нь хичээж байсан ч, тэдний амьдрал хоёр тийш болж Сэрчмаа юун хөгжмийн сургууль манатай..

Сэрчмаа 82 онд төрсөн чөлөөт цагаараа зураг зурах хоббитой. Монголын болон гадаадын хамтлаг дуучдын CD цуглуулдаг, хийлч мэргэжилтэй. Хэдийгээр өөртөө Сэлли нэр өгсөн ч хүмүүс хүлээж аваагүй. Сэрчмаагаар нь дуудсаар байгаа. Анх “Эмоушн” хамтлагаас гараагаа эхэлсэн. Өндөр 1м 71 см. Гэрийн хуушуур, ногоотой шөлөнд нугасгүй. Чөлөөт стилээр хувцаслаж, нүдний шил, элдэв малгайгаар гоёх дуртай. Гуччи, Армани үнэртэй ус, Эсте Лаудер, Ив Рошегийн гоо сайхны бүтээгдэхүүн, будаг шунхыг хэрэглэдэг.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.