Монгол бөх дахиад найман допингчингоор бүлээ тэлэв үү?

2011/08/19
Share |
Хүмүүс:
Монгол бөх дахиад найман допингчингоор бүлээ тэлэв үү?

Түүхт дөрвөн том давхацсан монгол түмний их баяр наадам өргөн дэлгэр болж, өдгөө хүртэл орон нутагт жижиг найр наадам өндөрлөөгүй л байна. Улсын шинэ цолтнууд найраа хийж, мялаалгаа хүртэж дуусаагүй байхад өнгөрсөн наадмаар допинг хэрэглэсэн найман бөхийн нэр ирээд буй тухай мэдээлж эхэллээ. 

Допинг гэдэг монгол үндэсний бөхөд огт шинэ юм биш. Гэхдээ арай ч найман бөх допингийн шинжилгээнд унаж байгаагүй билээ. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Үндэсний Бөхийн Холбоо энэ талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Уг нь үүнд нууж хаагаад, удаагаад байх зүйлгүй. Олон улсын уралдаан тэмцээнд бол шинжилгээний хариу гармагц л шууд зарлаж, тамирчны барилдах эрхийг хасах юм уу амжилтыг нь хүчингүйд тооцдог журамтай. Харин манайд бол допинг хэрэглэсэн тамирчныхаа нэрийг хоёроос гурван сараар дарж, эцсийн эцэст ямар ч шийтгэл ногдуулалгүй орхидог уламжлал бараг тогтчихсон. Анх А.Сүхбат аваргаас нандролон илэрсэн хэмээн мэдэгдээд Допингийн эсрэг төвийн захирал Насанбат, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан нар сүртэй хурал, шуурхайлан хийлгэж, хэвлэлээр нэг цацаж байв. Харин А.Сүхбатыг ингэж нэг зарласнаасаа хойш Бөхийн холбоо ч, Допингийн эсрэг үндэсний төв ч дараа нь сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ нэрийг аль болох удаж байж зарлах болсон билээ.

Хуулийн дагуу допинг хэрэглэсэн бөхийн.................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.