Rokit Bay түүхэн кинонд

2011/08/19
Share |
Хүмүүс:
Rokit Bay түүхэн кинонд

Өнөөдөр авьяаслаг, хөдөлмөрч, эх орноо гэсэн үнэнхүү сэтгэл зүрхтэй залуус олон болж байгаа нь бахархууштай. Тэдний нэг бол яах аргагүй Rokit Bay буюу пуужин Баяраа. Тэрээр Америкт амьдарч байгаад ирсэн бөгөөд үзэл бодол, сэтгэхүй, үглэж дуулах нь үнэхээр өвөрмөц. Rokit Bay энэ зун тун нууцлаг бөгөөд нүнжигтэй ажил хийгээд завгүй байгаа аж. Тэр өөрийн найз нөхөд болон хип хоп дуучин Gee нартай хамтран кино хийж байгаа гэнэ шүү. Кино гэхдээ бүр түүхэн сэдэвт кино. Тэгээд бас өөрсдөө гол дүрүүдэд тоглож байгаа юм байна. Гайхалтай, ийнхүү хийж бүтээх урам зориг дүүрэнБаяраа болон түүний нөхөд түүхэн сэдэвтэй кино хийж түмэн олноо өргөн барихнээ. Авьяаслаг залуус чухам юу хийж, юу бүтээж чаддагаа харуулах нь. Тэд түүхэн киноны дүрд хэрхэн хувирч үзэгчдийг байлдан дагуулахыг харах л үлдлээ.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.