Сүүн цагаан хурим зөвхөн О.Анхаа, Б.Халиун нарынх

2011/08/19
Share |
Хүмүүс:
Сүүн цагаан хурим зөвхөн О.Анхаа, Б.Халиун нарынх

Жил жилийн хуримын ёслолоор эгшиглэдэг “Сүүн цагаан хурим” дууг хөгжмийн зохиолч Г.Энхбаяр 25-аад жилийн өмнө зохиосон юм. Энэ хугацаанд “Сүүн цагаан хурим” дууг олон хамтлаг, дуучин өөрийн хэв маягаар дуулсан байдаг. Харин одооноос дуучин бүрт ийм боломж олдохгүй нь.  Яагаад гэвэл хөгжмийн зохиолч Г.Энхбаяр дээрх бүтээлээ Оюуны өмчий газарт бүртгүүлэн дуулах эрхийг  МУСТА дуучин О.Анхбаяр, Б.Халиун нарт олгосон байна. Ингэснээр О.Анхаа, Б.Халиун нараас өөр уран бүтээлч “Сүүн цагаан хурим” дууг дуулах эрхгүй болж байгаа бөгөөд дуулсан тохиолдолд Оюуны өмчийн хуулийн дагуу мөнгөн торгууль төлөх эсвэл хууль хяналтын шат дараалсан арга хэмжээ авахуулах болж байна. 

О.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.