Кейт Мосс хуримын ховор зургаа Vogue сэтгүүлд худалджээ

2011/08/19
Share |
Хүмүүс:
Кейт Мосс хуримын ховор зургаа Vogue сэтгүүлд худалджээ

 Өнөөг хүртэл түүний хурим чухам ямар дүр төрхтэй болсон нь нууц хэвээр байлаа. Нэрт гэрэл зурагчин Марио Тестиногийн авсан Кейт МОСС болон түүний сүйт залуу, охин Лила Грэйс нарын ховор гэрэл зураг ийнхүү Vogue сэтгүүлээр дамжин олны хүртээл болж байна. Хуримын ёслол английн Саутроп хэмээх жижиг тосгонд болсон бөгөөд энэ нь олны хөлөөс тэр дундаа хэвлэлийнхнээс зугатан нам гүм байдалд хийхийг зорьсон хэрэг байжээ. Бүсгүй Жон Гальяногийн дэгжин даашинзаар гангарсан билээ. Зочдын дунд Жуд Лоу, Сэди Фрост, Наоми Кэмпбелл, Стелла Маккартни гээд олон нэр хүндтэй эрхэмүүд ирсэн. Гэрэл зурагчин мастер Кейт Марио Тестино нь үүнээс өмнө ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарын хуримын агшиныг хальсандаа буулгаж байсан ажээ. Кейтийн хуримын ёслол гурван өдөр үргэлжилсэн гэдэг.

К.Саша.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.