С.Ганбаатар тэрслүү үг чулуудсаар байна

2011/08/19
Share |
Хүмүүс:
С.Ганбаатар тэрслүү үг чулуудсаар байна

               С.Ганбаатар үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хөл дээр нь босгож чаджээ хэмээн улс төр судлаачид ам сайтай байна. Аль ч улсад төр, засгийнхантай хөдөлмөрчин олон түмнийхээ нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийг хамгаалан хэлэлцээрийн ширээнд сууж чаддаг, нийгэмдээ нөлөө бүхий олон нийтиийн байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байдаг. Социалист нийгмийн үед энэ байгууллага харин нам, төрийн гарын үзүүрийн зарц маягтай байлаа. Зах зээлийн нийгэмд ажилчин хүний эрх ашиг хөсөр хаягдах нь цөөнгүй. Тэгвэл ийм эрсдэлээс үйлдвэрчний байгууллага хамгаалж, тэдний төлөө тэмцдэг ажээ. С.Ганбаатарын хувьд энэ л зорилгоо  хангахаар нэлээд эрчимтэй ажиллан үр дүнд хүрч байгаа гэнэ. Тэрээр одоо төр, засгийн томчуудтай хамгийн их хэл ам хийдэг хүний тоонд ороод байна. Ингэхээс өөр яах билээ. Саяхан мань хүн орон сууцны зээлийн хүүг 6 хувь болгосон, оюутны сургалтын төлбөрийг нэмэх гэж байгаа зэрэг нь өнөөгийн Засгийн газрын ээлжит заль мэх гэв. Орон сууцны зээлийн хүү ийм бага байх тусмаа сайн байх ёстой гэж зарим нь эсэргүүцэх байх. Гэхдээ түүний үзэж байгаагаар хотод шинээр газар олголт хумигдаж байгаа өнөөгийн нөхцөл болон хотын хэтийн төлөвлөлтийн бодлого муутайгаас болоод шинээр барих хорооллуудад байрны үнэ улам өсөх хандлагатай болжээ. Мөн барилгын компаниуд барилга барих газраа маш өндөр үнээр худалдан авахад хүрч буй нь Засгийн газраас зарласан зээлийн 6 хувийн хүүтэй дүйцэхгүй гэж байна. Оюутны сургалтын төлбөрийг бас энэ жил нэмэх ямар ч шаардлагагүй гэлээ. Ийнхүү тэр төр, засгийнханд хандан “тэрслүү” үгээ чулуудсаар яваа ажээ.

Я.Ымербек.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.