Naomi Campbell нисэх онгоцны буудал дээр цагдаагийн ажилтанруу халдлаа

2008/04/29
Share |
Хүмүүс: Campbell Naomi | 
Naomi Campbell нисэх онгоцны буудал дээр цагдаагийн ажилтанруу халдлаа

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл Их Британий нийслэл Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудлын 5 дугаар терминалд цагдаагийн ажилтны эрх чөлөөнд халдсан хэргээр саяхан саатуулагджээ. Энэ жил 37 настай загвар өмсөгч Кембелл Хитроу нисэх буудлын цагдаагийн хэсэгт мэдүүлэг өгч, дараа нь түүнийг цагдаа нар сулласан байна. Дараагийн удаа тэр Лондоны цагдаагийн газар 5  сарын эхээр дахин ирж мэдүүлэг өгөх амлалт өгчээ. Их Британий нисэх онгоцны  буудлын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга загвар өмсөгч бүсгүй танхайрсан гэж мэдэгджээ. Наоми Кембелл ердөө 15 настай байхдаа дэлхийд алдар цуугаа дуурсгаж олны танил болсон байлээ. Тайм, Вояж зэрэг сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан хамгийн анхын өнгөт арьстан загвар өмсөгч болсон түүхтэй.  Загвар өмсөгч бүсгүй хууль зөрчсөн хэрэгт холбогдож хэд хэдэн удаа цагдаагийн газрын хар дансанд бүртгэгдэж байжээ. 2007 оны эхээр тэр гэрийн үйлчлэгч рүүгээ гар утсаа шидэж танхайрсан. Ингэснийх нь төлөө Нью Йорк хотын шүүх, загвар өмсөгч бүсгүйг таван өдрийн турш нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноож байсан. Түүнээс гадна тэр гэрийн үйлчлэгч нараа зодож, бүдүүлэг харьцсаныхаа төлөө торгуулж байсан юм. Лондон хотын Хитроу нисэх буудлын өргөтгөл 5 дугаар терминалын ажил үйлс нь тийм ч өөдрөг бус байгаа билээ. Анх нисэх буудлын өргөтгөлийг барих гэж байхад нь байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж байсан. 5 дугаар терминал ашиглалтад ормогцоо л техникитйн саатлаас болж олон мянган зорчигчийн ачаа тээш нь саатаж, нислэгүүд хойшлогдсон байгаа билээ. Одоо ч Хитроу нисэх буудлын 5 дугаар терминалд хэл ам, маргаан үргэлжилж, бухимдсан зорчигч дүүрэн байсаар байна.  Нислэг хойшилсноос болж Их Британий Бритиш Эйрвэйз компани долоон хоногт 16 сая фунт буюу 32 сая долларын алдагдалд ороод байгаа билээ.


Naomi Campbell
Naomi Campbell
Naomi Campbell
Naomi Campbell
Naomi Campbell
Naomi Campbell
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.