Лу.Болд армийн жолооч нарт энгийн хувцас өмсгөж, нүүрсний тээвэрт явуулж байна

2011/08/23
Share |
Хүмүүс:
Лу.Болд армийн жолооч нарт энгийн хувцас өмсгөж, нүүрсний тээвэрт явуулж байна

Хан-уул  дүүргийн 21-р тойргоос нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд Лу.Болд Улаанбаатарын цэргийн анги нэгтгэлүүдээс хамгийн туршлагатай, найдвартай гэсэн зуун жолоочийг “Таван Толгой”-д өөрийн ашиг сонирхлын дагуу цөлж эрээ цээргүй аашилж байна. Ийнхүү аваачсан цэргийнхнийг дотор нь анги нэгтгэл шиг цэгцэлж, дэд хурандаа Мөнхсүх гэж хүнээр ахлуулан, өдрийн 20 долларын цалинтай Хятадын компанид нүүрсний тээвэрт явуулж бизнес хийж байгаа аж. Уг нь нэг удаагийн рейсенд дор хаяж 100-150 долларын цалинтай байдаг атал ийнхүү хямд хүч ашиглан төрийн албан тушаалаараа түрий барьж хувь хүмүүсийг ч, Монголын төрийг ч хохироож байна. Лу.Болд тэдэнд “Бид цэргийн хүн гэж хэнд ч хэлж болохгүй” хэмээн зарлигджээ. Улаанбаатарт цэргийн ангидаа жолоочийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа сард 340 мянган төгрөг авдаг байсан тэдэнд ийн өдрийн 20 доллар гэдэг мэдээж ахиу санагдах биз. Мөн Батлан хамгаалах яамны сайдын тушаал бол тушаал. Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хөөрхий жолооч нарыг ийн өнгөрөгч 6 сард говь руу цөлөөд байгаа ажээ. Мэдээж тэд өчнөөн сар ар гэр, ахуй амьдралаасаа холдож эгээтэй цэргийн хуаранд буй мэт, эх орныхоо төлөө биш эрхэмсэг сайдынхаа төлөө цуцашгүй ажиллаж байна. Цэргийн хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байна гэж бодохоос, буруу зөрүү хардлага тээх эрх байхгүй. Ийнхүү албан томилолт мэт боловч энгийн хувцас өмсгөж ард болгоод явуулсан байна. Хэний компанид чухам юу зөөгөөд байгаагаа ч тэд мэдэхгүй. Мэдээж энэ том бизнес ажиллагаанд эрхэм сайд өөрөө хамгийн их хамаатай гэж яригдаж байна. Тэр чухам хэнтэй хуйвалдаж, хэрхэн хор найруулж байгааг бурхан тэнгэр л мэдэх хэрэг...

 Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.