Саяболд: 20-хон насандаа хөлөө тайруулж тахир дутуу болсон надад хань болох бүсгүй олдохгүй байх гэхээс айж байна

2008/04/30
Share |
Хүмүүс:
Саяболд: 20-хон насандаа хөлөө тайруулж тахир дутуу болсон надад хань болох бүсгүй олдохгүй байх гэхээс айж байна

Хэдэн онд Монголын хоёр сая дахь иргэн болж төрсөн бэ? Яагаад манай сонинд хандах болов?
-Би 1988 онд Өвөрхангай аймагт Улсын баяр наадмын өдөр төрсөн. Аав ээж маань намайг Монголын хоёр сая дахь иргэн болж төрсөн азтай хүү гэж билэгшээдэг байсан. Надтай нэг охин нэг цагт, нэг өдөр зэрэг төрсөн гэдэг. Түүнтэй уулзаж үзээгүй ч нэрийг нь Саяцэцэг гэдэг гэсэн. Би ч гэсэн өөрөөрөө бахархдаг. Харин хэзээ үр шимийг нь хүртэх юм мэдэхгүй л сууна. Уг нь аав ээж маань арван найман нас хүрэхээр чинь төр засгаас чамайг харж үзэж байр байшингаар хангана байх гэж ярьдаг байсан. Байр байшин ч яахав сурч боловсормоор байна. Тиймээс надад тусалж харж үзээч. Төр засагт хэлэх үгийг маань дамжуулж өгөөч гэж л танай сонинд хандсан юм.
-Хэддүгээр анги төгссөн бэ. Ямар мэргэжилтэй вэ?
-Би ердөө л зургаадугаар анги төгссөн. Уг нь сурах сонирхолтой ч ар гэрийн гачигдлаас болоод үргэлжлүүлж сурч чадаагүй. Хэзээ эмнэлэгт хэвтсэн юм? Хөлөө яагаад тайруулчихсан юм бэ?
-Эмнэлэгт хэвтээд бараг cap болж байна. Удахгүй гарна. Мэдээж би залуу хүн хөлөө тайруулах харамсалтай байсан. Даанч өөр арга байгаагүй тайруулахгүй бол хорт тараад амь насанд аюултай гэсэн. Би гурван жил шахуу Баянхонгор аймагт нэг хувийн алтны уурхайд ажиллаж өөрийгөө болгож явсан. Тэр үеэс л хөлний өвчний зовиур мэдрэгдэж эхэлсэн. Сүүлдээ бүр хөл хавдаад ажил хийх боломжгүй болсон. Хотод ирээд оношлуултал зөөлөн эдийн хорт хавдар эцсийн шатандаа орсон байна. Тайрахаас өөр аргагүй гэсэн. Тэгээд өрөөсөн хөлгүй болчихоод л сууж байна. Үе тэнгийнхэн маань тоглож наадаж, ажил хийж явахад би цэл залуугаараа хүний гарт орж, бусдын аяга руу өнгөлзөж амьдрах болсондоо харамсаж байна. Миний ээж 1999 онд зуурдаар, аав маань 2003 онд өвчний улмаас таван хүүхдээ өнчрүүлээд хорвоогоос одсон. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй айлын бага нэлээд эрх өссөн. Манай эгч ах нар маань бүгд л мэргэжил боловсролгүй амьдрал нь тарчигхан өнөө маргаашаа болгох гэж зовж яваа. Гэтэл дээрээс нь ямар ч орлогогүй би нэмэгдчихлээ. Уг нь би өөрөө өөрийгөө болгож тэдэндээ нэмэр болохгүй юм гэхэд дараа болохгүй явна гэж боддог байлаа. Одоо ч өнгөрлөө л дөө.
-Хөл тайруулах мэс засал нэлээд өндөр ханштай байдаг гэж сонссон. Эмчилгээндээ хичнээн төгрөг зарцуулав?
-Би уг нь сурах санаатай олсон мөнгөнөөсөө 5,10-ыг цааш нь хийдэг байсан. Гэтэл тараад амь насанд аюултай гэсэн. Би гурван жил шахуу Баянхонгор хэлж ирдэггүй өвчнөөс болоод сурах нь битгий хэл амьдрах ч итгэл алдрах юм. Эмчилгээндээ багаар бодоход 700-гаад мянган төгрөг зарцуулсан. Надад хэн туслах вэ дээ. Хэдэн ах эгч нар маань урд ормойгоороо хойд хормойгоо нөхөж, хүнд худлаа үнэн хэлж өр зээл тавьж эмчилгээний зардлыг маань гаргасан. Тэднийхэз хүчинд одоо амьд сэрүүн сууж байна шүү дээ. Тун удахгүй гарна. Гарахад гар дээрээ нэг ч төгрөг байхгүй яана даа л гэж бодож сууна.
-Одоо хөлөнд чинь ямар нэгэн зовиур бий юу. Эмнэлэгээс гараад хаана очих вэ?
-Хөлний өвчин гэхээсээ илүү сэтгэлийн л өвчин их байна. Ирээдүйгээ бодохоор л дотор харанхуйлаад явчих юм. Гараад ямар ч байсан Өвөрхангайд эгчийндээ очно.
-Гэр бүлтэй болоогүй юм уу? Найз охинтой юу?
-Би дөнгөж л хорь хүрч яваа. Гэр бүлтэй болоогүй. Найз охин ч байхгүй. Эмэгтэй хүнтэй үерхэж дотносож ч үзээгүй. Одоо хөдөлмөрийн чадваргүй болсон намайг ойлгож гэр
бүл болох бүсгүй олдохгүй биз дээ.
-Юу гэж тийм юм байхав дээ . Залуу хүн юмыг өөдрөгөөр бодох хэрэгтэй ш дээ. Хоёр саятан иргэн болж төрөхөд чинь улсаас юу өгч байсан бэ?
-Тэр үед БНМАУ-ын хүүхдийн төлөө фондоос дурсгалын медаль, тоглоом өгч байсан гэж аав, ээж хэлж байсан. Ноднин нийслэлд сая дахь хүүхэд төрлөө гээд байр өгөөд бөөн дуулиан болоод байхаар нь нутгийнхаа АН-ын зөвлөлд хандсан чинь одоо тийм юм байхгүй гээд халгаагүй. Гэхдээ би байр орон сууц гэхгүй хамгийн гол нь надад амьдралын төлөө тэмцэх боломж гаргаж өгөөч, би боловсролтой болмоор байна гэж Өвөрхангай аймгийн нэр дэвшигчид төдийгүй төр засагтаа хандаж хэлмээр байна. Намайг хувь хүн гэдэг утгаар биш юмаа гэхэд хоёр сая дахь иргэн гэдэг үүднээс хандаж туслаасай. Би уул нь алтны уурхайд бульдозер барьдаг байсан. Түүгээрээ үргэлжлүүлж суралцаад уурхайд ажиллана гэж мөрөөддөг байсан. Одоо хөлгүй болчихсон юм чинь машин барьж чадахгүй биз. Миний ирээдүй үнэхээр харанхуй бүрхэг байна. Өөрийн гэсэн мөнгөгүй хүний гар харж амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Хэрвээ надад боломж олгох юм бол улс эх орныхоо төлөө, сайн сайхан амьдралын төлөө тэмцэх болно. Надад энэ бүхнийг даваад гарах сэтгэлийн чадвар байгаа гэж хэлмээр байна даа.
-Хиймэл хөл хийдэг. Үнэ ханшийг нь судлаж үзсэн нь үү?
-Хиймэл хөл хийдэг гэж сонссон. Би түүнийг нь дийлэхгүй биз дээ. Ямар ч байсан судалж үзнэ, боломжийн байвал хиймэл ч гэсэн хөлтэй болвол сайхан л байна. Би өөрийнхөө ирээдүйд л санаа зовж байна. Надад амьдрах итгэл, сурах боломж гаргаж өгөөч л гэж гуймаар байна. Ийхүү хэсэгхэн хором ярилцахад түүний сэтгэлд ямар их хүсэл мөрөөдөл, сайхан амьдрах их хүсэл тэмүүлэл нуугдаж байгааг хэн ч мэдэрнэ. Цэл залуугаараа бусдын гар харж амьдрах болсондоо харамсаж “Би цаашид яаж амьдрана даа мөнгө ольё гэсэн ч хөдөлмөрийн чадваргүй гэж санаа алдан, хэрвээ надад туслах хүн байх юм бол би Өвөрхангайгаас ч гэсэн хүрээд ирнэ, та над руу яриарай” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, хоолойгоо зангируулан байн байн хэлж байсан. Түүний амьдралын хатуу хүтүүг сөрөн бусдын адил амьдрах гэж тэмцэж ядан байгаа их хүсэлд ньбага ч болов тус болох юмсан. Монгол улсынхаа хүн амыг 2 саяд хүрснийг зарлан тунхаглаж, Улс хувьсгалын түүхт их ойн баярын өдөр төрсөн Ч.Саяболд хүү ийм уруу доройхон амьдрах учиргүй. Монгол улсын 2 сая дахь иргэн Ч.Саяболдод туслах, бага ч атугай сэтгэлийн дэм өгөх нинжин сэтгэлт хувь хүн, албан байгууллагууд 99707448 дугаар луу залгаарай. “‘Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчилдөг” гэдэг. Иймд Монголынхоо “Хоёр сая дахь иргэн”-д туслах сайн үйлсийн аянд мордохыг “Сэрүүлэг” сонин уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Үнэн үү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.