Будаатай шаазангийн технологийг мэдсэн монгол оюутан хорлогджээ

2011/08/25
Share |
Хүмүүс:
Будаатай шаазангийн технологийг мэдсэн монгол оюутан хорлогджээ

            Будаатай шаазангийн технологийг мэдсэн монгол оюутан дотор газар хорлогдсон тухай яриа байдаг. Ерээд онд Хятадад сурч байсан нэгэн оюутан эмэгтэй хятад шаазангийн нууцыг тайлсан юмсанж. Уг нь будаатай шаазан нь эрт дээр үеийн хятадын шаазан хийх маш өвөрмөц технологи. Түүнийг л гадагш алдах гэж айсан хятадууд бүсгүйг хорлосон гэдэг. Тэр оюутан эмэгтэй шаазан хийдэг үйлдвэрт ажилладаг хятад залуутай танилцаад үерхжээ. Тэгээд л түүнийгээ шалгааж байгаад хэлүүлээд авч. Ингээд зүгээр байсангүй будаатай шаазан хийх технологийг судлах нь сэдвээр судалгаа хийж эхэлсэн байна. Яаж ийж технологийг нь мэдэж авсаныхаа дараа судалгаа хийсээр овоо материал цуглуулаад авсан тэрээр түүгээрээ диплом хамгаалжээ. Бүх арга барилыг нь яриад дуусахад хятад багш, эрдэмтэд нь маш сайн хүлээж авсан гэдэг. Түүний дараа "амжилттай хамгаалсан дипломыг цайлах хэрэгтэй" гээд түүнийг зоогонд урьжээ. Ингээд л хоолонд нь хор хийж өгөөд алчихсан гэдэг. Ийн эмгэнэлт явдал болсон тухай их дээд сургуулиудын хятад хэлний танхимынхан ам дамжин ярьдаг аж. Гэхдээ Хятадад яг юу болсон, тэр бүсгүйн цогцос эх орондоо ирсэн эсэх, эмнэлгийн дүгнэлт яаж гарсан зэрэг нь тодорхойгүй үлджээ. Энэ асуудал онц сүр дуулиан тариагүй замхарсан аж.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.