Гандий мод хочит Эрдэнэзаан

2011/08/26
Share |
Хүмүүс:
 Гандий мод хочит Эрдэнэзаан


    Авьяаслаг жүжигчин Эрдэнэзаан оюутан байхдаа хүртсэн нэр нь “Гандий мод”. Тэрбээр САА-д ангийнхантайгаа айраг уугаад нэлээд халжээ. Түүний нойр хүрч нүд нь анилдаад тэсэлгүй унтчихаж. Гэтэл нөхөд нь сэрээгээд, “Май аяны дугараа явж байна одоо чиний ээлж” гээд хултай айраг өгчээ. Нойрмог амьтан “Хулсан ташуур” дуугаар аяны дугараа эхэлсэн байна. Гэтэл нөгөөдүүл нь нэг л эвгүй дуулаад байна хэмээн шоолцгоож. Дахиад эхэлж, бас л биш. Учир нь “Гандий мод” дууны аянд “Хулсан ташуурыг” хүчээр дуулаад байжээ. Ингээд “Гандий мод” хочтой болсон гэдэг.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.