Дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээл гэхээсээ сүлжээний бизнест анхаарлаа хандуулжээ

2011/08/27
Share |
Хүмүүс:
Дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээл гэхээсээ сүлжээний бизнест анхаарлаа хандуулжээ

Дуучин Д.Оюунтүлхүүр 13 настай жаахан охин байхаасаа хүний нутагт хөл тавьж, хэрхэн ажиллаж амьдрахын ур ухааныг мэдэрсэн нэгэн. Түүний уран бүтээл Японы ард түмэнд хүрч, ихэд тоогдож байсан нь аргагүй хөдөлмөрч бүсгүй гэдгийг илтгэнэ. Тэрээр үе үе Монголдоо саатаж уран бүтээлийн дээжээ өргөн барьдаг байсан ч сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдрах болсон. Энэ нь  Д.Оюунтүлхүүр уран бүтээл гэхээсээ илүү сүлжээний бизнест анхаарал хандуулах болсонд оршиж байгаа бололтой. Дуучин бүсгүй нөхрийнхөө хамтаар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг "Life 4 you"-д ажиллаж  байгаа бөгөөд эндээс амжилт мэдэрсэн хосууд  “соён гэгээрүүлэх” ажлыг хийгээд тун завгүй байгаа сурагтай. 
А.Сарнай.Factnews.mn    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.