Төрийн гурван өндөрлөгийн жолооч нар ажил хаях гэж байна

2008/04/30
Share |
Хүмүүс:
Төрийн гурван өндөрлөгийн жолооч нар ажил хаях гэж байна

Нийслэл хотын төвд шахам нэгэн цэлгэр хашаа байдаг нь Засгийн газрын авто бааз. Баянбүрд цогцолборын зүүн өмнөд этгээдэд орших цэлгэр хашаанд эрх баригчдын ган хөлгүүд сойлттой байдаг. Дээхэн үед гараж нуран хэд хэдэн машин гараас гарч байсныг эс тооцвол Засгийн авто баазын тухай сайн, муу юм сонсогддоггүй. Гэвч ойрын үед тус баазын жолооч нар ажил хаяхаар шийдээд байгаа аж. Тэр ч бүү хэл төрийн гурван өндөрлөгийн жолооч нар хүртэл тэдэнтэйгээ санаа нэгдсэн учраас төрийн машиныг зогсоож дөнгөх нь бололтой. Яагаад? Тус баазын дарга Н.Даваажав гэгч шунал тачаалдаа дийлдсэн нэгэн бөгөөд баазынхаа хашаанаас газар тасчин гадна, дотны компаниудад өндөр үнээр зарах болжээ. Тэгсэн хэрнээ жолооч нарынх нь цалин 90 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй гэнэ. Засгийн газрын авто баазын хашаанаас газар тасчин зарна гэдэг бол дэндүү бөх зүрх. Тийм ч учраас уурсан хилэгнэсэн жолооч, инженер техникийн ажилтнууд нь ЗГХЭГ-ын дарга Н.Энхболдод өргөх бичиг барьсан байна. Гэлээ гээд асуудал шийдэгдсэнгүй. Н.Даваажав нь хэн нэгэн том хүний шууд ивээлд байдаг учраас хэр барагтай юманд ганхахаасаа өнгөрсөн нэгэн ажээ. Тийм ч учраас жолооч нар арга буюу ажил хаях тэмцлийн хэлбэрийг сонгож авсан нь энэ. Өнөөдөр Засгийн газрын авто баазын хашаанаас зарж байна. Маргааш Сүхбаатарын талбайн нэг хэсгийг зарахад ердөө ч гайхах зүйл алга.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.