У.Хүрэлсүх, Ц.Шинэбаяр нар худ ураг бололцож гэнэ

2011/08/29
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх, Ц.Шинэбаяр нар худ ураг бололцож гэнэ

 


Гэр бүл болох нь тухайн залуусын сайн дурын хэрэг. Гэвч аав, ээж нь хүүдээ, эсвэл охиндоо хөрөнгө мөнгө ихтэй, баян чинээлэг айлын хүргэн, бэр болохыг зөвлөх, тэр бүү хэл хүчээр, бодлогоор зохицуулах гэж оролдох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Эрт балар цагийн бэр богтлох гэгч бусарсаг ёс ч хаа нэгтээ үлдэж хоцорсон тухай дуулдах болов. Ялангуяа алс бөглүү хязгаар нутагт энэ нь цөөн тоогоор илэрдэг байна.  Тэгвэл хот хүрээ газарт байдал арай өөр ажээ. Хөрөнгө чинээ сайтай нь бие биеэ худ ургийн барилдлагад урин дууддаг болсон гэнэ. Саяхнаас Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, тус намаас гарч МАХН-ыг дахин  байгуулсан боловч Н.Энхбаяр даргатай нь таарч тохирсонгүй юу, яасан, энэ намынхаа гишүүнээс сайн дураар гарч иргэний хөдөлгөөн байгуулаад яваа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар хүү, охин хоёроо гэрлүүлэхээр болж буй сураг сонсогдох болов. У.Хүрэлсүх нь “Хүрээ төв” хэмээх томоохон үйлчилгээний газартай, олон өрөө байранд амьдардаг зэгсэн баян эр болсон гэх. Ц.Шинэбаяр нь түүнээс дутахгүй юмтай нөхөр. Олон жил бизнес хийсэн. Дорнод аймагт зочид буудал, уурхай, үйлчилгээний төвүүд гээд олон том, жижиг аж ахуйтай. Ашиг орлого нь ч муугүй. Харин тэдний худ ургийн барилдлага мөнгөөр хэмжигдэх үү, эсвэл хүүхдүүдийнх нь жинхэнэ хайр сэтгэл дээр тогтох уу гэдгийг одоогоор тааж хэлэх аргагүй. Ямартай ч баттай эх сурвалжууд У.Хүрэлсүх, Ц.Шинэбаяр нар хоорондын улс төрийн хагарал, тэмцэл үгүй болж, худ ургийн хүрээнд нарийн ширийн юм аа ярьж хөөрдөг болсон гэж байна. 

Я.Ымербек. Factnews.mn 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.