Шарлиз Терон: Би хүүхэдтэй болмоор байна!

2011/08/29
Share |
Хүмүүс:
Шарлиз Терон: Би хүүхэдтэй болмоор байна!

Тэр хууль ёсоор гэр бүлтэй болж хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Шарлиз ТЕРОН одоогоор хань болчих эрийн “эрэлд гараад” байгаа гэнэ. Өдгөө 36 настай жүжигчин бүсгүйн хамгийн их хүсэж байгаа зүйл нь хүүхэд гэлээ. In Touch сэтгүүлд: -Би хүүхэдтэй болохыг хүсэж байна. Энэ явдал маргааш ч байж болно. Би л аз жаргалтай байвал хэзээ ч хаана ч хамаагүй хэмээн тэр ярьжээ. Шарлиз өнгөрсөн оны нэг сард хууль ёсны нөхөр Стюарт Таунсендээс салсанаас хойш орь ганцаар үлдээд байсан. Харин Скарлетт Йоханссоны экс нөхөр Райан Рейнолдстой зунаас болзож эхэлсэн ч тэд хоёр сар л найзалсан. Энэ оны зургаан сард Пирс Морганы ток-шоунд оролцож байхдаа –Би ганцаараа байна. Ганцаардаж байна. Надад эр хүн, хань ижил хэрэгтэй байгаа хэмээн ярьсан байдаг.  
  

К.Саша
Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.