Поп хатагтай Сарантуяа, Нисванисын Амгаа хоёрын амрагийн түүх яаж төгссөн бэ?

2011/08/30
Share |
Хүмүүс:
Поп хатагтай Сарантуяа, Нисванисын Амгаа хоёрын амрагийн түүх яаж төгссөн бэ?

Хэдэн жилийн өмнө поп хатагтай Б.Сарантуяа, “Нисванис” хамтлагийн ахлагч Энх-Амгалан хоёрын амрагийн явдлын талаар шуугиан дэгдэж байв. Сараа цаг үе, өөрийн мэдрэмжээр дуунуудынхаа стиль имиджийг өөрчлөхөд нь Амгаа хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн байна. Амгаа “Мэдэхгүй” нэртэй дуугаа өөрөө зохиож, өөрөө дуулах байсан хэдий ч Сараа шалсаар байж авсан нь “ХИТ” болжээ. Сараа дахин хэд хэдэн өвөрмөц дууг Амгаагаас авч амилуулсан нь тэр хоёрыг амрагийн холбоотой гэсэн хардлагыг анх төрүүлжээ. Тэр ч бүү хэл “Хэн төгсгөл хүртэл хайрлах вэ?” дуугаа Амгаа Сараад зориулсан нь гал дээр тос нэмжээ. Амгаа аяыг нь аваад сонсож байгаад хэдхэн минутын дотор үнэн сэтгэлээсээ бодож байж дууны шүлгээ бичсэн гэдэг. Тэд цэвэр уран бүтээл ярилцаад пиво ууж суусан тохиолдол бишгүй боловч нэг удаа пиво ууж сууж байгаад Сараагийн гарыг үнсчихсэн нь олны нүднээс дайжсангүй. Тэнд байсан рок попын зарим нөхдүүд хардлагын үг чулуудахад “Манай Амгай сонирхолтой залуу ш дээ, үнсүүлэхэд юу нь буруу байна” гэж поп хатагтай маань хээв нэг сууж байсан гэдэг. Нөхөргүй Сараа, эхнэргүй Амгаа тэр үед ямархан янаг дурлалын амтыг хэн хэндээ мэдрүүлснийг бид таашгүй. Гэвч одоо бол Сараа хоёр хүүхдээ асрах, Амгаа шинэхэн гэргийгээ бөөцийлэх гээд амьдралын их шуурганд нүдүүлж байгаа тул энэ яриа ингэс тэгэсгээд мартагдаж байгаа бололтой.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.