Чинболор вокалаа нэхсэн нь

2011/08/30
Share |
Хүмүүс:
Чинболор вокалаа нэхсэн нь

Нэгэн үе манай урлаг соёлын түүхэнд олзтой адтай зохиолын дуучид шил шилээ даран “хэн нь хэн бэ?” гэсэн шиг л тодорч гарч ирж байсан. Энэ нь цаг үетэйгээ холбоотой бөгөөд хүн амын ихэнх хувь нь дундаж насныхан болсонтой холбоотойгоор зохиолын дуу моодонд орсон байж болох талтай. Мөн хөдөөгөөс хот руу шилжих урсгалыг ч хамаатуулж болох боловуу. Ямартаа л СУИС-д элсэлт өгч байгаа хүүхдүүд “Жавхлан, Баясгалангийн дууг дуулдаг ангид орох гэсэн юм” гэж ирдэг байхав дээ. Орсон хойноо пянг нь даалгүй алга болдог бөгөөд “Ийм хэцүү байдаг юмуу” гэж гайхширдаг гэнэ. Тиймээс таван жил суралцах хугацаанд мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч нь үлддэг аж. Бидний зохиолын дуучид хэмээдэг залуус бүгд мэргэжлийн дуучид төдийгүй тэдний хичээлийн программанд сонгодог дуурийн ари, романс заавал дуулахаар заагдсан байдаг байна.  Ямартаа ч нэрд гарсан зохиолын дуучдын нэг Чинболор СУИС-д анх элсэн орж ирээд, нилээд хэдэн хичээл орсны дараа “Багшаа, вокалаа тавихгүй юм уу?” гэж хэлээд багш нараа учиргүй инээлгэж байсан гэдэг. Вокал гэдэг нь дуу гэсэн үг бөгөөд Чинбоогийн ойлголтоор бол тусгай нэг юм аманд нь хийдэг л гэж бодсон гэнэ. Тэгээд хэзээ тавих юм бол гэж хүлээгээд, тэсэхгүй хэлж байгаа нь тэр. Ийнхүү юугаа ч мэдэхгүй залуу дуучин болохоор зорьж зорисондоо хүрчээ.

Д.Отгон.FactNews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.