Б.Бат-Эрдэнэ аварга, ааваасаа асууж байж Барамсай зааны зодгийг авчээ

2011/08/31
Share |
Хүмүүс:
Б.Бат-Эрдэнэ аварга, ааваасаа асууж байж Барамсай зааны зодгийг авчээ

  Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хадам эцэг нь Барамсай заан билээ. Аваргын хань Болормаагийн төрсөн эцэг энэ хүнийг ирээдүйд их аварга болно гэж шинжиж хараад Бат-Эрдэнийг охинтойгоо суулгасан гэдэг яриа бий. Гэвч тийм биш юмсанж. 84 оны зун ямар ч цолгүй залуу бөх, ахлах байлдагч Бат-Эрдэнэ нутагтаа очиж аймгийн наадамд барилдаж түрүүлэхэд нь энэ нутгаас төрсөн Барамсай заан түүнд зодгоо тайлж өгөхөөр шийджээ. Үүнийг сонсоод ирээдүйн их аварга маань, “Би ааваасаа асууя” гэжээ. 68 настай эцэг Бадмаанямбуу нь энэ явдлыг зөвшөөрснөөр Барамсай заан аймгийн шинэ арслан Бат-Эрдэнэд зодог шуудгаа өгч, зодог тайлсан бөгөөд тэр цагаас нутгийн залуу бөхөө харж явах болжээ. Гэтэл хэдхэн сарын дараа охин Болормаа нь Бат-Эрдэнэтэй гэрлэх болж аав ээж, ах дүү амраг саднаа танилцуулахад хоёр бөх гайхалтай сайхан тохиолдол болсныг мэдэж ихэд билэгшээсэн гэдэг.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mtlnas 8JPqlIzwrjumkqqsjt, [url=http://atiyidhbreyf.com/] atiyidhbreyf[/url], [link=http://gwnvzghkbiuy.com/ ]gwnvzghkbiuy[/link], http://kvgezuxddvrg.com/
IP:31.184.238.87  2019-07-18 23:26:23
sidmcmwplva vt0zfshdlzijpdsyyb, [url=http://lmusjhsgptmg.com/] lmusjhsgptmg[/url], [link=http://nnszpgemhiqs.com/ ]nnszpgemhiqs[/link], http://sviitihwwiib.com/
IP:31.184.238.151  2019-07-18 23:29:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.