Соёлыг гайхсан Бооёо мөс гэдэг үгийг Антарктид гэж орчуулжээ

2011/09/01
Share |
Хүмүүс:
Соёлыг гайхсан Бооёо мөс гэдэг үгийг Антарктид гэж орчуулжээ

"Волтрон" Бооёо захиралтай "Шинэ үе" хошин шогийн продакшныхан Англи дахь монголчууддаа тоглохоор Москвагаас "Боинг" хөлөглөн нисчээ. Бүтэн 12 цаг нисэх тул хошин шогийн мастерууд тухлахаар шийдэж виски захиалж л дээ. Гэтэл мөсгүй байсан уу, онгоцны үйлчлэгч тэдэнд вискиндээ дүрэх хэлтэрхий мөс ч өгсөнгүй. Нэгэнт л "соёлыг гайхах"-аар шийдсэн хошин шогчид мөсний эрэлд гарчээ. Эхлээд мөсийг англиар юу гэж хэлдгийг мэдэх хэрэгтэй болов. Амбий нь Бооёогоосоо асуувал "Айс" гэдэг юм гэж. Тэгсэн Хүрлээ нь "Мөсөн уулыг л Айсберг гэдэг юм. Айс гэдэг чинь хөлдөөсөн мөс мөн ч юм уу? биш бол амьтны булай болно" гэж хаширласанд Бооёо,

-Яршиг зүгээр. Антарктид гээд хэлчих. Антарктид чинь тэр чигээрээ мөсөн тив биз дээ гэснээр Амбий мөсөнд явж нэгэн европ эрхэмээс,

-Антарктид, виски хэмээн шалсаар байж арай гэж ойлгуулсан гэнэ. Азаар энэ явдал наргиан ч нэгний  зохиосон онигоо аж.  

 А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Price for cialis in canada target pharmacies in lakeland, Achat Générique Hytrin 2mg Prix En Détail à Aix-en-Provence Coût Des Médicaments Hytrin, [url=”http://www.flamegrove. com/blogs/post/1272”]Achat Générique Hytrin 2mg Prix En Détail à Aix-en-Provence Coût Des Médicaments Hytrin[/url], http://www.flamegrove.com/blog s/post/1272 Achat Générique Hytrin 2mg Prix En Détail à Aix-en-Provence Coût Des Médicaments Hytrin,732292,
IP:91.200.12.25  2015-12-30 09:30:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.