Одоо болсон хойно П.Алтангэрэл хууль санаачлагч болж алиалж байх юм

2011/09/01
Share |
Хүмүүс:
 Одоо болсон хойно П.Алтангэрэл хууль санаачлагч болж алиалж байх юм

П.Алтангэрэл гишүүн алиалагчийн дүрд тоглож эхэллээ. Уг нь улсын юм уу, хувийн циркт алиалагчаар ажиллавал зохих байж. Мань эр Дорнод аймгийнхаа нутаг дахь ураны хэдэн орд газрыг гадаадынханд тал засаж өгөхийн тулд сүүлийн үед шуугиан тариад байгаа цөмийн хаягдлыг Монголд булшлах “төлөвлөгөө” зохиогчидтой нэр холбогдоод байлаа. Тэгтэл өчигдөр Засгийн газрын худалдаан дээр Цөмийн энергийн газрынхан зарим мэдээлэл хийж, цөмийн хаягдал булах албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй гэсэн мэдэгдэл гаргахаар болсон чинь гэв гэнэтхэн шударга парламентч болох гэсэн үү, яасан цөмийн хаягдал булахыг хориглосон хууль санаачлахаар болжээ. Уг нь шүүрэн шанага шиг хуулийнхаа цоорхойг дээд хүмүүс маань аль эртнээс мэдэж байсан тул цөмийн хаягдал авчраад булсан ч яахав, мөнгөтэй л болох юм чинь гэсэн бодолтой П.Алтангэрэл шиг олон хүн УИХ-д сууж байгаа гэнэ. Харин гадаадын хэвлэлүүд тэднийг хилийн чандаас намнаад салахгүй тул арга буюу алиалагч болж хувирсан П.Алтангэрэл мэт нь тийнхүү цөмийн хаягдалын эсрэг хуультай болохоор шийдсэн бололтой.  

 

Я.Ымербек.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.