Цогоо цэрэгт бүжигчин байжээ

2011/09/02
Share |
Хүмүүс:
Цогоо цэрэгт бүжигчин байжээ

Монголын рок мангасуудын дунд нэр хүндтэй байж, ая дуу ньүргэлж хит болдог хамтлаг бол “Хурд”. Тэднийг хүүхэд залуучууд болон нас тогтсон хүмүүс ч ихэд дэмждэг. Учир нь тэд бусад рок мангасуудаа бодвол уянгалаг “энэрэнгүй” дуу дуулдаг. Гэр бүлээрээ дуулж хуурдах авъяастай тэд ийнхүү ах дүүгээрээ нийлэн хамтлаг байгуулан, Монголыг байлдан дагуулж ирсэн. Уг хамтлагийн гоцлол дуучин Цогоог даруу, тун нууцлаг амьдралтай хэмээх нь бий. Тэр үнэхээр рок хамтлагийн дуучин гэхэд бүрэг ноомой эр гэлтэй. Ямартаа ч хэн нэгэн эмэгтэйн тухай ярих тун дургүй. Тиймдээ ч нээлттэй бус хүн хэвээр үлддэг. Зүүнбаянд цэргийн алба хаасан тэрээр,“жинхэнэ гүрвэл болдог газар даа” хэмээсэн байдаг. Гэхдээ тэр зүдрээд байсан юм байхгүй. Цэргийн алба хаасан үе нь дурсамж дүүрэн цаг үеийнх нь нэгээхэн хэсэг байсан гэдэг. Рок дуучин Цогоо харин цэрэгт ардын бүжиг хийдэг бүжигчин байсан гэвэл итгэмгүй ч, энэ үнэн гэнэ.Дуулсан дуу бүр нь сонсогчдын аялах дуртай дуу болж чаддагын учир нь тэр чин сэтгэлээсээ дуулдаг. Хэрэв ингэж дуундаа орж дуулаагүй бол “Цэргийн бодол”, “Бахархал”, “Бүсгүй минь” гээд л үргэлжлэх дуунууд аль хэдийнэ мартагдах байсан. Төмөр замын “Рашаант” гэдэг багахан өртөөнд өссөн Цогоо хонь хариулаад хээр дуулаад явдаг хүү байсан бөгөөд морин дэл дээр исгэрээд давхиж явах үнэхээр дуртай гэнэ.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.