Н.Энхбаярт Н.Удвал авгай О.Цолмонгоос нь илүү үнэнч

2011/09/02
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярт Н.Удвал авгай О.Цолмонгоос нь илүү үнэнч

Улс төрийн нам гэхээр өрх айл санаанд буух. Аав, ээж, хүүхдүүд гэр бүлийг бүрдүүлдэг шиг намд ч бас аав, ээжийн үүрэгтэй хүмүүс бий. Хүүхдүүд хэмээх гишүүд байгаа. Н.Энхбаярынхан гэдэг айл өрхөө татаад хэдэн сарыг элээж байна. МАХН-ын аав нь Намбар гуайн хүү, ээж нь Н.Удвал гэдэг Архангай зүгийн авгай. Том хүүхдүүдээс нь харин Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ мэтийн хүмүүс өөр айлд урвачихсан. Монголчууд эртнээс ярьдаг шүү дээ, хүүхэд айлд урвачихлаа гэж. Ялгаагүй юм даа. Гэхдээ аав, ээж хоёр нь хоорондоо жигтэйхэн сайн, “хайр” оволзуулсан хосууд. Н.Удвал авгай нь хааяа ам халахаараа Н.Энхбаярынхаа нууцыг дэлгэчих гээд байдаг болохоос биш, ерөнхийдөө гал авалцсан “хайр”-ууд гэдгээ нотолно. Н.Энхбаярын авааль эхнэр О.Цолмонгоос илүү халамжтай “Намын эхнэр” болсон Н.Удвалаас өөр ханилгаатай хүн үгүй болсон тул Н.Энхбаяр түүнийг “өврөөсөө” салгахгүйг хичээж байна. Өөрөөр хэлбэл Намбар гуайн хүү өнөөдөр “намын”, “хувийн” гэсэн хоёр эхнэртэй цохиж явна. Улс төрийн өндөрлөг өөд намын эхнэр түшнэ, уулын оргил руу хувийн эхнэр тордоно гэсэн бодолдоо мань эр ч их итгэлтэй яваа бололтой. Зарим тохиолдолд Н.Удвал авгай нь О.Цолмонгоос илүү үнэнч гэдгээ нотлохыг оролддог юм байна. О.Цолмон авгай шиг тэр Солонгос, Англи, Орос, Герман руу нисээд алга болчихдоггүй, намынх нь буурийг сахиж суудаг тул ноймор нэгд тооцогдох “хайр” нь яах аргагүй мөн бололтой. Яагаад гэвэл Н.Энхбаярт одоо намаараа дамжин улс төр рүү хамаг чадлаараа авирах үлдсэн юм чинь.

Я.Ымербек.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.