Д.Дагвадорж 300 сая ам.долларын өртгөөр цогцолбор барьж бизнест хүч үзэхээр боллоо

2011/09/03
Share |
Хүмүүс:
Д.Дагвадорж 300 сая ам.долларын өртгөөр цогцолбор барьж бизнест хүч үзэхээр боллоо

Их аварга Д.Дагвадорж саяхан “CNN” телевизийн сурвалжлах багийг албан өрөөндөө угтан авч ярилцлага өгчээ. Арлын орны үндэсний бөхөөр дэлхийд нэрээ дуурсгаж чадсан их аварга одоо ч дэлхий нийтийн сонирхлыг татсан хүн хэвээр гэдэг нь мэдрэгдэх аж. Гучин насны босгыг давсан их аварга ажлын ширээнийхээ ард ажил хэрэгч хослолоор гангарч суунгаа, бизнес ярих нь тэдэнд тун сонирхолтой санагдсан бололтой.Тэрээр ирээдүйн бизнесээ эхэлж буйгаа танилцууллаа. 300 сая ам.долларын өртгөөр хотын төвд босох амралт, худалдаа наймаа, үзвэр үйлчилгээ гээд бүхий л зүйлс багтсан цогцолборын барилгын ажил аль хэдийнээ эхэлжээ.Ийнхүү бизнесийн ертөнцөд амжилтад хүрэхээр хичээн ажиллаж буй тухайгаа “CNN” ийн сурвалжлах багынхантай ярилцжээ. Д.Дагвадорж“Миний үеийнхэн Монгол улс ардчилсан замд орохыг нүдээрээ харж, мэдэрцгээсэн хүмүүс. Тиймээс ч ийм эрх чөлөөт оронд амьдарч байгаадаа үнэхээр аз жаргалтай байдаг. Миний хувьд дэлхийд алдартай тэрбумтан болж чадахгүй байж ч магад. Гэхдээ ямар ч байсан бизнесийн салбарт амжилтанд хүрнэ гэдэгтэй итгэлтэй байна. Монгол улс хөгжиж байна. Ийм сайхан гэрэлт ирээдүй манай улсын өмнө байгаа учраас Монголд амьдарч байгаа хэн боловч амжилтын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй” гэжээ. Их аваргын ажлын өрөөгөөр зочилж, хамтдаа 06-80 УНВ улсын дугаартай ганган Бензээр нь өдөржин хамтдаа явж түүний ажил, шинэ бизнестэй нь танилцсан “CNN”-ийн сурвалжлагчид, “Япон улсад 15 жил амьдрахдаа сумогийн ертөнцийг эзэгнэсэн Асашёорюу эх орондоо үнэхээр “баатар” юм” гэжээ.Гудамжинд таарсан хүн бүр түүнийг “аварга аа” хэмээн хүндэлж, гар барихаар тэмүүлж буйг харсан сурвалжлагчид ийм сэтгэгдэл төрөх нь зүйн хэрэг. Харин сүүлийн үед багагүй “хэрэг тарьж” хэл аманд өртсөн ч, Дагваа маань өнөөдөр дахин ур ухаан, хүч чадлаа харуулахаар бизнесийн салбарт ийн ханцуй шамлан оржээ.

 

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.