Гурван охин хамтлагийн Ану хайраа оллоо

2011/09/03
Share |
Хүмүүс:
Гурван охин хамтлагийн Ану хайраа оллоо

Hot disкo” цомгоо өлгийдөн авсан “Гурван охин” хамтлаг Хөгжим бүжгийн коллежийг төгссөн гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Эрч хүч оргилсон жавхаалаг бүсгүйчүүдэнэ зун асар их үр бүтээлтэй байсандаа сэтгэл хангалуун байна. Тиймдээ ч тэд,“Жинхэнэ хайр” тоглолтоо хийсний дараа Азийн орнуудаар явж амраад иржээ. Харин хамтлагийн дуучин СТА Ану нэгэн залуутай паркаар зугаалж яваад папарацид өртсөн нь, хэрэгт дуртай хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Энэ тухай Ану, “Би хайр дурлалтайгаа учирсан. Хүнийг хайрлаж, өөрөө хайрлуулж үнэхээр их аз жаргалтай байна. Миний найз залууг Энх-Амгалан гэдэг. Америкт сурч байгаад сургуулиа төгсөөд ирсэн. Үүнээс цаадахыг нь нууцалъя” гэлээ. Дашрамд дурдахад, Ану хөрслөг бор арьсанд дуртай учир наранд борлоно гэж айдаггүй. Тиймээс богино шорт, футвольк өмсч өөрийн бор арьсаа гайхуулах дуртай гэнэ шүү.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.