УИХ дахь гавьяатын салаа

2011/09/03
Share |
Хүмүүс:
УИХ дахь гавьяатын салаа

УИХ-ын 76 гишүүн дотроос ямар нэг цол гуншингүй хүн олох бараг боломжгүй. “Шалдар булдар” заримыг нь орхиод зөвхөн төрийн шагналтнуудыг сонирхоход, Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолтой түшээ арав байх аж. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гавьяат хуульч, Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар гавьяат эдийн засагч бол Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Батбаяр нар гавьяат тамирчин, С.Ламбаа гавьяат багш, Р.Раш гавьяат тээвэрчин, Х.Бадамсүрэн аж үйлдвэрийн гавьяат ажилтан юм билээ. Мэдээж энэ гавьяа шагналтнууд төр түшилцэж мөнхүү гавьяагаараа ард түмнээ гийгүүлэх л ёстой. Харин зүг чигийг заагч “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан түшээгийн тоо 37 хүрчээ. Гавьяат болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтнуудаас энэ цолыг давхар авсан гишүүн бас байгаа. Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын залуу голдуу гишүүн л “гавьяат, одонтнуудын салаа”-нд багтаж амжаагүй яваа юм билээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 19 гишүүн авчээ. 76 дотроо хамгийн том нь Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Хөдөлмөрийн баатар Р.Раш гуай нар ажээ. “Номын номноос хүний ном илүү” гэж өвөг дээдэс бидэнд алтан сургаалиа үлдээсэн байдагчлан эдгээр хүмүүсийн гавьяа, ном номнол биднийг гэгээн зам руу залах болтугай.

Д.Отгон
Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.