Ц.Нямдорж сайд цэргүүдээ чийрэгжүүлнэ

2011/09/03
Share |
Хүмүүс:
Ц.Нямдорж сайд цэргүүдээ чийрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд “цэргүүд”-ээсээ спортын “шалгалт” авах нь. Тус яамнаас ажилтнуудынхаа дунд спортын зургаан төрлөөр тэмцээн зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн тэмцээн болж, ХЗДХЯ-ны шилдэг баг тодорсон аж. Ирэх долоо хоногоос бусад тэмцээнээ зохион байгуулах гэнэ. Сайд ч өөрөө зарим төрөлд нь оролцож, ажилтнуудаа уриалан дуудах юм байна.Төрийн ажилд нухлуулж, дээр дооргүй “зүдэрсэн” цагт оюуны алжаалаа тайлан биеийн чилээ гаргаж, хурд хүч шавхан тэмцэлдэх нь, намрын налгар өдрүүдийн бас нэгэн таашаал гэлтэй. Хурал ихэдвэл ажил муудсаных гэдэгчилэн, хурлаа багасгаж, хур хуянгаа тайлсны дараа нэг “том” хуралдахвий...

Д.Отгон
Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.