Нэр төрийн баталгаанд хууртаагүй гишүүд

2011/09/03
Share |
Хүмүүс:
Нэр төрийн баталгаанд хууртаагүй гишүүд

УИХ-ын гишүүд, сайд дарга нар болон гайгүйхэн албан тушаалтай хэн бүхэн 9911.. гэсэн дугаар барихыг эрмэлздэг. 9911.. гэж эхэлсэн дугаар барьсан бол “том хүн” байх нь гэсэн ойлголт ч автоматаар бий болчихсон. Тэгвэл энэ нэр төрийн баталгааны дугаарыг сонирхдоггүй түшээд бас байнаа. Орхон аймгаас сонгогдсон гишүүн Д.Дамба-Очир орон нутгийн дугаар болох 993514.. дугаараа барьсаар, мөн Дархан-Уул аймгаас сонгогдсон Д.Хаянхярваа ч 993722.. дугаартайгаа байгаа аж. Тэд, “9911.. дугаар барьж маяглаад яах вэ, ялгаагүй л холбоо барихаас цааш” гэж үздэг юм билээ. Үнэн хэрэгтээ тийм боловч, үйл дээрээ үгүй! Харамсалтай нь дугаар нь эзнээ голохоос, эзэн дугаараа голохооргүй үнэ цэнийг хөөргөджээ. 9911-тэй дугаар нь өөрөө хэдэн саяд хүрсэн. Тиймээс ийм үнэт дугаар барьж буй хүн “том” хүн байх нь дамжиггүй. Мэдээж жирийн нэг иргэн, оюутан болон цалингаараа амьдрагчид ийм дугаарт сачий хүрэхгүй. Ойлгомжтой, гудамжинд тамхи ширхэглэх, самар зарах нэгэн 9911.. дугаарыг хэрэв азаар барьсан байвал хэн итгэх вэ. Барьж болохгүй гэсэн журамтай юм шиг гайхаж алмайраад зогсохгүй, худалдаж авахыг, бүр магадгүй дээрэмдэхийг оролдох биз. Тэгээд ч өдрийн хоолоо яая гэж байгаа азгүй борго амьдралтангууд ийм дугаартайсан бол хэдэн сая төгрөгөөр зараад “саятан” болчилгүй яалтай. Тэгэхээр яалтачгүй энэ дугаар зиндаархсан эд мөн. Тиймээс үүнд “ялгаагүй л холбоо барина” гэдэг жулдах яриа аж.

Д.Отгон
Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.