Дуучин М.Үүрцайх: Хэнэггүй байдал миний дутагдал ч, имиж болгож болно

2011/09/05
Share |
Хүмүүс:
Дуучин М.Үүрцайх: Хэнэггүй байдал миний дутагдал ч, имиж болгож болно

Дуучин хүний амьдрал олонд ил байдаг болохоор элдэв хэл аманд өртөх нь их. Өө сэвгүй хүн гэж байдаггүй гэдэг ч, урлагийнхан бүх хүн таньдаг гэдэг утгаараасаар бүхэн нь олны сонор, мэлмийгээс үл мултарч“олзлогддог”. Үүрээгийн хувьд хэнэггүй зантай гэж шүүмжлүүлдэг. Юм бүхэнд санаа зовоод байхыг хүсдэггүй тэрээр, хэнэггүй зан нь илүү давамгайлчихсан юм шиг байгаа юм. Түүний энэ байдал тайзан дээр ч харагддаг хэмээдэг. Тэр өөрийн энэ дутагдлыг хянаж, засахыг хичээдэг ч чаддаггүй гэсэн. Тийм болохоор энэ нь нэг талаасаа түүний дутагдал ч, нөгөө талаасаа өөрийн имиж болгож болно гэнэ шүү. Тэр өөрийгөө даруухан гэж хэлэхгүй, харин ч эсрэгээрээ нүүрэмгий гэж үздэг. Хүнээс нэг их ичиж зовоод байна гэсэн ойлголт байдаггүй түүнийг зарим хүн“тамхи татдагуу, татдаг л юм шиг харагддаг” хэмээн шууд “оношилдог” гэсэн. “Би заримд нь их танхай харагддаг юм байлгүй. Ерөнхийдөө би хэнэггүй харагддаг болохоор хүмүүс янз бүрээр ойлгодог юм шиг байгаа юм. Ихэвчлэн эрэгтэй найзуудтай. Гэвч нэг тэнэг юм нь найзуудтай маань намайг холбож яриад байдаг юм. Тэр болгон утгагүй санагддаг ч, нэг их тоодоггүй. Урлагийн эмэгтэй хүн болгон бүсэлхийнээс доогуурх асуудалд орооцолддог гэсэн ойлголт хүн бүхний сэтгэхүйд тогтчихсон нь надад маш эвгүй санагддаг. Гэхдээ зарим нэг нь үнэн байдаг болохоор л, сонин хэвлэлээр болон амнаас аманд дамждаг байх” хэмээн ярих тэрбээр,“Үүрээ тасарч, баарнаас үүрүүлж гарлаа” гэх мэт архичин, шоучнаараа олонтой цоллуулсан, үүгээр арай имиджээ болгохгүй байлгүй гэж найдахаас.

 

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.