Шүлэгч түшээ

2011/09/06
Share |
Хүмүүс:
Шүлэгч түшээ

            УИХ-д тасралтгүй сонгогдон төр барилцаж байгаа гишүүн бол Д.Лүндээжанцан. Түүнийг улстөрч талаас нь хүмүүс мэдэх ч, хувь хүнийх нь тухайд тэр бүр “танихгүй”. Тэгвэл эрхэм гишүүн нэлээд хэдэн дууны шүлэг тэрлэсэн авьяаслаг шүлэгч юм байна. “Өвөрхангайн дуу”, “Олон нуурын гол”, “Шартын даваа”, “Арвайхээрийн хавар” гэх мэт нутаг усандаа хандсан шүлгүүд түлхүү аж. Түүний шүлгүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гавьяат жүжигчин И.Чулуунхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нар ая хийж, улмаар 2007 онд 15 дуутай “Зангаараа” цомгоо өлгийдөж авсан юм билээ. Юун төлөө олон жил төр түшилцэж яваа билээ. Намтар, улс төрийн ажлынхаа талаар ч цөөнгүй ном гаргасан аж. Ийн “Нутгийн тухай таталбар”, “Олны минь буян”, “Хэзээ ч бүү шантар” номоо хэвлүүлжээ. Харахад зөөлөн юм шиг атлаа тэр заримдаа ширүүн улстөрч. Гэхдээ их хээгүй, “оддын өвчин”-өөс хол яваа гэдэг юм билээ. Лүндээ даргын утас руу малчин иргэд чөлөөтэй залгаж, саналаа хэлдэг гэсэн шүү.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zrfupvperrv OUuz2Zvjvudlmoplmy, [url=http://dribwjzuekto.com/] dribwjzuekto[/url], [link=http://dyfevonlllky.com/ ]dyfevonlllky[/link], http://ohggmfixiuhj.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:03:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.