Товарищ Т.Занданшатар

2011/09/06
Share |
Хүмүүс:
Товарищ Т.Занданшатар

            УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд тэрбээр фэйсбүүк, твиттер хуудасныхаа 95 хувийг өөрөө хөтөлдөг гэнэ. Цахим ертөнцтэй холбогддог бараг хүн бүр эдгээр хуудсыг хөтөлдөг болсон цаг. Тэр тусмаа УИХ-ын гишүүд, төрийн түшээд үүгээрээ дамжуулан иргэд, сонгогчдод өөрийгөө таниулж, санал бодлоо солилцдог. Эрхэм сайдын фэйсбүүк хаяг дахь нэгэн зургийн дор “Товарищ Занданшатар” гэсэн тайлбар байв. Түүнийг харсан иргэд, “Хэн энэ тайлбарыг бичсэн юм бэ. Хэвлэлийн ажилтан нь цахим хуудсыг хөтөлдөг юм байна. Өөрөө хөтлөөч” гэх мэтээр хэрэгт дурласан, шүүмжилсэн үгс үлдээжээ. Барагтай бол хариу бичдэггүй сайд тэдэнд, “Би фэйсбүүк, твиттерийнхээ 95 хувийг өөрөө хөтөлдөг. Зураг, бас бус зүйлийг туслах маань оруулдаг” хэмээн тайлбарласан байна.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.