Сүнс залуусын сонсох дуртай хамтлаг гэдгийг цаг хугацаа гэрчилнэ

2011/09/06
Share |
Хүмүүс:
Сүнс залуусын сонсох дуртай хамтлаг гэдгийг цаг хугацаа гэрчилнэ

Монголын рок попд“Сүнс” хамтлаг дуулиан шуугиантайхан эргэн ирлээ. Ажил амьдрал, уран бүтээлийн чамгүй олз омогтой байгаа тэд ийнхүү эргэн ирсэндээ сэтгэл хангалуун байгаа аж. Хамгийн гол нь, “Сүнс” хамтлагийн үнэнч фенүүд тэднийг үгүйлж байсанд, эргэн ирсэнд нь талархаж буйд туйлын баяртай байгаа гэнэ. Тиймдээ ч тэд энэ сарын эхээр тоглолтоо хийх гээд тунчиг сэтгэл гэгэлзүүр, мөн завгүй явсан. Анх 11, 12 настай хүүхдүүд энэ хамтлагаа байгуулж, бүжиглэж дуулж эхэлсэн гэдэг. Тиймдээ ч, тэд “Камертон” хамтлагаас өмнө гарч ирсэн байдаг. “Сүнс”  Монголын анхны бойбэнд хамтлаг. Тэдний ихэнх дуунууд хит болж байсан ба одоо ч зарим дууг нь хамтлагууд дуулдаг. Ийнхүү“Сүнс” хамтлаг цагтаа залуусыг байлдан дагуулж, охидыг уйлуулж, хөвгүүдийг уярааж явжээ.“Сүнс” хамтлагийн “Хайр шингээсэн харцаар чинь амрагийг чинь зовоохгүй”, “Амраг хосын нүд адилхан”, “Цаг нь болоогүй хайр”, “Мөрөөдлийн дагина”, “Охин чи” гээд дуунууд нь одоо хүртэл сэтгэлд тод сонсогддог төдийгүй тэр чигээрээ дурсамж байдаг. Тиймдээ ч, “Сүнс” хамтлаг бол бидний сонсох дуртай хамтлаггэдгийг цаг хугацаа, залуу нас гэрчилнэ. Хамтлагийн гишүүд болох Лхагваа, Замилан, Чингис, Зулаа, Отгоо нар өнөөг хүртэл хаана юу хийж явсныг бид сонирхсон юм. Хамтлагийн ахлагчЛхагваа бага биетэй гэж бүү бас гэхчилэн, “Max Music” хувийн дуу бичлэгийн студи байгуулаад залуу дуучид, хамтлагуудын уран бүтээлийг хийж байгаа. Тэрээр хуульч мэргэжилтэй тул оюуны өмчийн тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэсэн. “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайханы хүү Замилан харин Солонгост ажиллаж, амьдарч байгаад иржээ. Тэрээр одоо барилгын интерьер, дизайны чиглэлээр хувиараа ажил эрхэлж байна. “Эцгээ дуурайвал даацтай хүү байх ёстой” хэмээн түүний эцгийн болон өөрийнх нь фенүүд хүлээж байгаа. Мөөгий Нийслэлийн бизнес хөгжлийн төвийн аж ахуйн албаны даргын албыг хашиж, Зулаа Нийслэлийн хөдөлмөрийн биржид мэргэжилтнээр ажилласан гээд тун албархаг хүмүүс байдаг аж.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.