С.Жавхлангийн шинэхэн хослон дуулаачаар, эхнэр нь сонгогджээ

2011/09/06
Share |
Хүмүүс:
С.Жавхлангийн шинэхэн хослон дуулаачаар, эхнэр нь сонгогджээ

Оюутан ахуй цагаасаа “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” хэмээн хослон дуулж гарч ирсэн ангийн анд Баясгалан, С.Жавхлан нар өнөөдөр МУ-ын гавьяат жүжигчид. Тэд хэн хэн нь хослон дуулах чадвартай гэдгээ урлагт хайртай ард түмэндээ харуулсан ч, оюутны ширээнээс хөндийрмөгцөө тус тусын зам мөрийг хөөж шуугиан дэгдээсэн түүхтэй. Тухайн үед дуучин Жавхлан энэ тухайгаа хоёр үндэслэлтэйгээр тайлбарласан. Нэгдүгээрт Баясгалан нөхөртэй байсан. Тиймээс хүний эхнэрийг долоо, найм хоногоор дагуулаад, хөдөө орон нутгаар явах хэцүү. Хоёрдугаарт хонхны баяр дээр нь ирсэн ээждээ Баясгалан, “Ээж та одоо яв. Би таниас ичээд байна” хэмээн хэлсэн нь, миний зэвүүг хүргэж дахин дуулах хүслийг унтраасан юм хэмээсэн. Хэдийгээр түүний энэ тайлбарт итгэсэн хүн цөөхөн ч, дуучин Р. Дэлгэрмаатай хамтарч нэлээн хэдэн дуу хийсэн нь мөн л олонд хүрч чадсан.  Удаа ч үгүй Р.Дэлгэрмаа, Хишигбаяртай хамтран дуулах болсноор, Жавхлан дараагийн дуучин бүсгүйг хайсны дүнд, залуу дуучин Отгонгэрэлийг олсон. Тэд хамтдаа ганц дуу хийсэн нь мөн л хүмүүсийн сонсох дуртай дуу болж чадсан.  Харин хэзээний хослон дуулах  авьяастай С.Жавхланг чадвар нь хатгасан уу, дуучин хань Эрдэнэчимэг нь хатгав уу, гэргийтэйгээ хослон дуулахаар болсон тухай эх сурвалж өгүүллээ. Гавьяат маань дууны үгээ өөрөө биччихдэг болсон учир шүлэгний тухайд тэдэнд асуудал “no”. Тиймээс шүлэгтээ хөгжмийн зохиолчдод  ая захиалаад байгаа гэнэ. Ямартай ч урьдын явдал улиран, шинэхэн хослоочид гарах бололтой.

А.Сарнай.Factnews.mn  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.