Дуучин Т.Баясгалан еэвэн цохидог байжээ

2011/09/07
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Баясгалан еэвэн цохидог байжээ

Эдүгээ алдрын оргилд хүрч, амны хишиг нь амандаа багтаж ядан буй бүсгүй бол дуучин Т.Баясгалан. Тэрээр харин тэртээ он жилүүдэд бусдын л адил мэрийж мэтгэж, чармайж чангааж явсаар өөрийгөө олж авсан гэдэг юм. Түүнд авьяас билгээс гадна арга заль, авхаалж самбаа, хүүхэн заяаны ад зэд гээд л бүрдээгүй шид, аяглаагүй аяглал байгаагүй гэдэг. Ямартаа ч тэрээр ийн нэрд гарах нь байтугай, СУИС-д ч орох эсэх нь тодорхойгүй байхдаа нэгэн нарийн боовны цехэд еэвэн цохидог байжээ. Энэ нь еэвэнгийн хэв цутгана гэсэн үг аж. Угийн дуулах дуртай түүний мөрөөдөл бол дуучин болох байж. Ийн ажилчин байхдаа тэрээр, “Би алдартай дуучин болно” гэж ирээд л ярьдаг байж. Харин хамт ажиллагсад нь, “Чи яаж дуучин болдог юм” хэмээхэд, хор шартай тэрээр, “Харж л байгаарай, би алдартай дуучин болохдоо л болно” гэдэг байсан аж. Амны билгээс ашдын билэг гэж, аргагүй хэлсэндээ хүрсэн дуучин бүсгүй өнөөдөр чухам, тэрхүү нарийн боовны цехэд хамт ажиллаж байсан ажилчдаасаа ам асуудаг болов уу. Өөлүүлж өөнтөглүүлж, басуулж даруулж явсан тэр жулдрай охин өнөөдөр, өндрөөс өндөрт гарсан учир энэ мэт жижигхэн асуудлын ул мөр балраа байлгүй.

Д.Отгон.Factnews.mn     

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.