Б.Жаргалсайхан: Бөх, уяач, дуучид байх ёстой газартаа л баймаар байна

2011/09/07
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан: Бөх, уяач, дуучид байх ёстой газартаа л баймаар байна

Хэдэр ёдор зантай ч, голчийг нь олоод ширэвчихдэг “Буян” Жагаа өнөөдөр мөн л бухимдуу явна. “Хошуун дээрх сүү нь ч хатаагүй залуус улс төрд ороод юу хийх вэ дээ”хэмээн хилэгнэжээ.Тэрээр ярихдаа, “Дэлхийн олон  улс орныг тавиас дээш насныхан удирдаж байгаа. Хамгийн гол нь улс төрд орж байгаа хүмүүс эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд хувийн соёл, сахилга бат, өндөр мэдлэг боловсролтой хүнийг сонгодог байх ёстой. Түүнээс биш, хөгшин залуугаар нь ангилж ялгана гэж юу байх вэ. 50 настай хүнийг манай иргэд хөгшин гэж үзэхээ болих хэрэгтэй. Энэ насан дээр амьдралын туршлага, тогтвор суурьшил, мэдлэг боловсролын цар хүрээ, жинхэнэ хийж бүтээхийн төлөө хүсэл тэмүүлэл бүхий л зүйл төлөвшсөн байдаг. Улс төр бол биднийг төлөөлж чадах жинхэнэ сэхээтнүүдийг оруулах ёстой. Улс төр бол бөх барилддаг, дуу дуулдаг газар биш шүү дээ. Тийм хүмүүсийг дэмжиж санал өгвөл энэ улс хөгжихгүй. Тэгэхээр бөх барилддаг, дуу дуулдаг, морь уралдуулдаг нөхдүүд өөрсдийн байх ёстой газартаа л баймаар байна. Өнөөдөр залуучууд ажилгүй, архидан согтууралт хэрээс хэтэрчихсэн, ямар ч сахилга бат байхгүй, ядуурал газар авсан, ажил хийх дуртай хүн байхгүй болсон байгаа биз дээ. Энд хэн буруутай юм?, улстөрчид буруутай. Зарим гишүүд иргэдэд олгох 536 ширхэг хувьцааг 1072 болгоё. Аж ахуй нэгжүүдэд олгох нь буруу гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Би үүний эсрэг байгаа. Эхлээд аж ахуй нэгжүүдэд олгож, ашиг орлого олсоныхоо дараагаар буцаан авч иргэддээ өгөх нь зүйтэй. Түүнээс алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг шиг байж болохгүй. Төрөөсөө мөнгө нэхэж зүгээр суух гэсэн үндэстэн мөхдөг. Манайхан тэтгэвэр тэтгэмж авч, зүгээр суух гэдгээ болих хэрэгтэй. Одоо иргэд 21 мянган төгрөг аваад архи л ууж байна. Түүнийхээ оронд хэдэн үйлдвэр барьсан бол хичнээн хүн ажилтай байх бол. Улсын төсөв хичнээн хувиар нэмэгдэх бол. Ийм байхгүйн тулд бүгдээрээ ажил хийж татвар төлдөг болъё. Гол нь олсон орлогынхоо их бага хэмжээгээр татвараа төлье. Яагаад нэг хэсэг нь татвар төлөхгүй, зүгээр сууж амьдрах гээд байгаа юм. Их л зүгээр суувал Монгол үндэстэн мөхнө гэсэн үг. Энэ бол Монголыг сөнөөх дайсны арга. Зүгээр сууна гэдэг чинь улсаа хөгжүүлэхгүй гэсэн санаа шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Agen Poker Online Indonesia ”Pretty nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I have really enjoyed browsing your blog posts. In any case I�ll be subscribing to your feed and I hope you write again soon!”
IP:192.230.48.172  2015-09-05 20:30:55
Agen Poker Online Indonesia ”I think you have a great page here� today was my first time coming here.. I just happened to find it doing a google search. anyway, good post.. I�ll be bookmarking this page for sure.”
IP:192.230.48.172  2015-09-05 20:32:19
Agen Poker Online Indonesia ”How did you make this template? I got a blog as well and my template looks kinda bad so people don�t stay on my blog very long.”
IP:192.230.48.172  2015-09-05 20:34:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.