Дуучин Р.Номин-Эрдэнэ: Монголчуудын жар, далан хувь нь христчин болвол архидалт, дээрэм багасна

2011/09/07
Share |
Хүмүүс:
Дуучин Р.Номин-Эрдэнэ: Монголчуудын жар, далан хувь нь христчин болвол архидалт, дээрэм багасна

Дуучин Номин охин наснаас өдгөө хүртэл сайн муугаар ханатлаа хэлүүлж байсан нэгэн. Тэрээр хөөрхөн охинтой болж гэр бүлийн амьдралд умбахын зэрэгцээ, өөрийн бизнесээ эхлүүлээд авсан сүйхээтэй бүсгүй. Түүнийг ээж болсноосоо хойш уран бүтээлээсээ хөндийрлөө хэмээн шүүмжлэх нэгэн байхад, “Номин одоо болноо, гэр бүл, бизнестээ үлдсэн цаг зав, хүч чадлаа зориулмаар юм” гэх нь ч байсан. Ингээд  “Өгөх өдөр” ТББ-н гишүүн бөгөөд сайн үйлсийн ажилд түлхүү анхаарах болсон дуучин Рэнцэнгийн Номин-Эрдэнийг  Factnews.mn сайт ярилцлагынхаа зочноор урилаа. Бидний яриа дуучин бүсгүйн амьдрал, уран бүтээлээс гадна,  Монголын рок попын  ертөнц рүү хальсан юм.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Сонин сайхан юу байна?     

-Энэ зун миний хувьд ажил амралт хосолсон зун байлаа. Европоор явангаа  сайхан амраад ирсэн.  Угаасаа би хүмүүс шиг айхтар сүртэй хөдөө гадаа яваад, урт удаан хугацаагаар амардаггүй. Ер нь  тааваараа амраад, тааваараа ажиллахыг илүүд үздэг юм.

-Дуучин Номин хамгийн сүүлд “Хүсэл”, “Зураг” нэртэй хоёр цомгоо гаргаад нам жим болсон. Энэ хугацаанд юу хийж байв?  

-Тийм ээ. Багагүй хугацаанд уран бүтээлээсээ хол байлаа. Мэдээж уран бүтээлч андууд, урлагынхантайгаа ойр дотно байсан. Би 16-хан настайгаасаа урлагт хөл тавьсан болхоор тодорхой хугацаагаар амар жимэр, нам тайван байхыг хүссэн.  Энэ хугацаанд гэр бүл, хувийн амьдралдаа илүү их анхаарлаа. Би нэг их орой биш ч, эрт биш хүүхэдтэй болсон болохоор, хүүхдээ асрах тал дээр илүү их ач холбогдол өгсөн.  Ямар ч сайн асрагч байсан ээжийг нь гүйцэхгүй шүү дээ.  Харин одоогоор шинэ цомгийнхоо ажилд орж байгаа. Гэхдээ цомгийнхоо талаар хамаагүй их ярих гэхээр  санаа зовоод байна.

-Яагаад?

-Миний хувьд бодитой гаргачихаад ярихыг илүүд үзэж байна л даа.

-Гэхдээ та шинэ жилийн өмнө телевизид ярилцлага өгч байхдаа яг ингэж хариулж байсан. Одоо жоохон дэлгэрүүлчихэж болохгүй юм уу ?

  -Энд нэг их нууцлаад байгаа зүйл байхгүй ээ. “Камертон” хамтлагийн Д.Болдтой хамтарч хоёр дуу хийж байгаа. Ганаагийн дуунууд байгаа. Шүлгийн зохиолчдын тухайд Ган-Очир ахын, Күизагийн дуунуудыг дуулж байна. Хамгийн гол нь ярьчихаад хийдэггүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг би шүүмжилдэг. Тэгээд өөрөө тэдний нэг болчих гээд байдаг гэдэг утгаараа л...Түүнээс биш нууцлаад, сүржигнээд байсан юм байхгүй. Намартаа шинэ цомгийнхоо ажилд яалтачгүй орно. Ер нь олон уран бүтээл гэхээсээ цөөхөн ч гэсэн чансаатай уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Харин уран бүтээл маань бэлэн болсны дараа сонсогчид дүгнэх биз. Ямар ч байсан мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд “хуучин бууны хугархай” гэдэг утгаараа  час хийсэн гоё уран уран бүтээлүүд хийхийг зорьж байна.

-“Хуучин бууны хугархай” гэснээс, та болох болохгүй дуучдын дэргэд “Би бол мэргэжлийн дуучин” хэмээн ихэрхсэн удаатай. Ингэх шаардлага байсан юмуу?

-Яг ний нуугүй хэлэхэд, надад нэг хэсэг их сонин санагддаг байсан. Уран бүтээлчид маш гоё зүйл хийгээд байдаг. Тухайлбал Сараа эгч, Ариунаа эгч, Болд гээд л. Гэтэл түүний хажуугаар хэтэрхий чадвар, чансаа муутай, дуучин гэж хэлэхэд хэцүү хүмүүс олноор гарч ирсэн. Энэ нь Монголын рок попын урлагийн өрсөлдөөн, чанар чансааг илт унагаж байгаа мэт ажиглагдсан болохоор тийнхүү ярьсан. Миний энэ бодол магадгүй, буруу ч байж болох юм. Гэхдээ л жинхэнэ уран бүтээлчийн уран бүтээл  чанартай, ямар нэг талаараа бусдаас ялгарах өнгө төрхтэй байдаг. Тэр зүйлийн талаар л шүүмжлэлтэй хандаж  ярьж байсан юм. Гэхдээ би мэргэжлийн уран бүтээлч гээд ихэрхээд байдаггүй ш дээ.  

-Тэгэхээр залуу үедээ шүүмжлэлтэй хандаж байна гэж ойлгож болох уу. Гэтэл зарим хүмүүс таныг байр сууриа алдахаас айж байна гэж ойлгож байсан?

-Гэхдээ шинэ залуу уран бүтээлчид бүгдийг болох болохгүй дуучид гэдэгт хамруулаагүй л дээ. Маш гоё шинэ уур амьсгал, өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлүүд хийж байгаа залуучууд байна. Тухайлбал, “Гурван охин” хамтлаг, Эгшиглэн, Маралжингоо,BX нарыг нэрлэж болох юм. Ер нь сайныг нь сайнаар нь хэлэх хэрэгтэй. Гэтэл урлаг гэдгээ ч бүрэн ойлгоогүй хүүхдүүд өөрсдийгөө дуучин, хамтлаг гээд нэрлэчихсэн тэдний дунд цохиж явдаг. Үүнийг л хэлээд байгаа болохоос, өөрөөр  атаархаж, байр суурь булаацалдсандаа энэ талаар яриад байгаа юм огт байхгүй. Тэгээд ч авьяасгүй хүн бол урт удаан хугацаагаар оршин тогтнож чадахгүй. Ер нь халаа үе гэдэг ах эгч нарынхаа хийж бүтээснийг өндөрт өргөж, илүү ихийг хийх хэрэгтэй.

-Таны 16 настайдаа анх дуулж гарч ирсэн “Спайк” хамтлагийн тухай яриасай гэж хүсэх хүн олон байгаа байх. Ялангуяа “Спайк”-ийн дууг сонсож залуу насныхаа дурсамжтай цаг мөчийг үдсэн 90-ээд оны залуус?

-Монголын хамгийн анхны охидын хамтлаг гэдэг утгаараа хүмүүс таатай халуухан хүлээж авдаг байсан. Одоо ч гэсэн хүмүүс ярьдаг л даа. Танай хамтлагийн тэр дуу нь , энэ нэр нь, тэр мөр нь гоё гээд бүр диталчилж ярьдаг. Өчигдөрхөн хүмүүстэй уулзахад, “Спайк” хамтлагийг маш үнэнчээр сонсдог байсан тухай ярьсан. “Спайк” хамтлагийг үнэхээр хүчтэй, шинэлэг байсан гэдгийг ер нь хүмүүс их ярьж, хэлдэг. Тиймдээ ч 1996 онд “Пентатоник” наадмын шилдэг дебють хамтлаг шагналыг авч байсан. 2001 онд “Алтан микрофон” наадмын шинэ дүр төрх гэсэн шагналыг авч байсан.

-Түүнээс хойш та “Пентатоник” наадмаас шилдэг эмэгтэй дебють дуучны шагнал авч байсан санагдаж байна?

-Тийм ээ. Би “Пентатоник” наадмаас 2000 онд шилдэг эмэгтэй дебють дуучин, 2001 онд “Алтан микрофон” наадмын шинэ дүр төрх гэсэн шагналыг авч байсан. Эдгээр шагналуудыг рок попын ертөнцийн маш их өрсөлдөөнтэй цаг үед авч байсандаа баярладаг.  Жишээлбэл, “Никитон”, “Хар сарнай”, “Камертон” гэхэд л өөр өөрийн гэсэн уран бүтээлийн онцлогтой. Тэр нь уран бүтээлээрээ ч илэрхийлэгдэж байдаг, уран бүтээлчээсээ ч харагдаж байдаг тийм л цаг үе байсан шүү дээ.

-Сайтуудад таны талаар мэдээлэл тавигдсан байдаг. Хүмүүс ч нилээд уншиж, сайн, муу хэлсэн комментууд их бичсэн байдаг. Түүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Би хэзээ ч коммент уншдаггүй.

-Яагаад? Санаа авах зүйлс байдаг гэж бодохгүй байна уу?

-Энэ бол миний л онцлог. Жишээлбэл, түүнээс санаа юу авах уу? Тэртээ тэргүй “Би таны дууг сонсдог. Таны дуу хоолой таалагддаг, та миний хайртай уран бүтээлч байсан шүү” гэх мэтчилэн таних, танихгүй хүмүүс өөрсдөө ирээд  сэтгэгдэлээ хэлчихдэг. Шүүмжилж хэлэх тохиолдол ч байдаг. Би алдаа оноогоо өөрөө дүгнэж цэгнэх дуртай. Тэгээд ч манай монголчууд бие биедээ урам өгөхийг мэддэггүйн дээр дэндүү бүдүүлэг. Мэдэхгүй байж, мэддэг юм шиг гүтгэдэг болохоор хүн тэрнээс урам зориг аваад, ажилдаа ханцуй шамлаад орох нь юу л бол. Гэхдээ би коммент уншдаггүй байлаа гээд өөрийгөө төгс хүн гэж байгаа юм биш шүү.

-Саяхан, “Дуучин Номингийн зочид буудал шатлаа” гэсэн мэдээлэл цацагдаад, үүнд өөрийн чинь төлөө санаа зовнисон, урам өгөхүйц сэтгэгдлүүд олон байсан болохоор комментийн тухай асуусан юм л даа?

-Би ер коммент сэтгэгдэл уншдаггүй болохоор эерэг нь их байна уу, сөрөг нь их байна уу гэдгийг мэдэхгүй байгаа. Хэрвээ хүмүүс тийм сэтгэгдэл үлдээсэн бол гоё л байна. “TNT”  зочид буудал бол манай ах нарын хамтарч хийсэн гэр бүлийн бизнес л дээ. Мэдээж, би дүү нь учраас чадах зүйл байвал хийгээд л явж байдаг. Гадна талдаа бага зэрэг шатсанаас тийм айхтар зүйл болоогүй. Санаа тавьсан хүмүүстээ их баярлалаа гэж хэлье. 

-8-р сарын 11-нд таны охин Жасмин гурван нас хүрсэн. Охиныхоо төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэв?

-Охиныхоо төрсөн өдрийг аав ээж хоёр нь хэрэндээ л гоё тэмдэглэсэн гэж бодож байгаа. Аав, ээжийнх нь найз нар, Жасмины өөрийнх нь найз нар, ах дүү, хамаатан садан  бүгд цуглараад төрсөн өдрийн баяр нь гоё болсон. Охины маань төрсөн өдрөөр маш олон хүмүүс бид хоёроос илүү, охины чинь төрсөн өдөр хэзээ болох уу? гэж асууж байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь биднийг олон хүн хайрлаж, хүндэлдэг юм байна гэсэн бодол төрүүлсэн. 

-Охидууд их адтай байдаг шүү дээ. Ялангуяа ээжийнхээ будаг шунхаар их тоглодог. Жасмины хувьд?

-Тийм шүү. Өөрийгөө жоохон хүүхэд гэж боддоггүй юм шиг байгаа юм. Би ч хүн. Би бас юм юмнаас дутахгүй л гэсэн байр сууринаас хандаад байх шиг байгаа юм. Ээжийгээ дуурайгаад нүүрэндээ тос түрхээд зогсч байхад нь болохгүй гэхээр, “Боль миний нүүр” гэх жишээтэй. Инээдтэй байгаа биз.

-Нийтийн дуучдаас хамтарч дуулах санал ирсэн гэсэн. Хэн, ямар санал тавьсаныг сонирхож болох уу?

-Заавал тодорхой хэлээд яахав. Надад тийм санал ирж байсан. Гэхдээ миний хувьд тийм сонирхол байгаагүй болохоор, татгалзсан хариу өгсөн. 

-Мэдээж та дуучин Минжинсортой холбоотой байж, уран бүтээлийн талаар ярилцдаг байх?

-Тийм ээ. Мессенжер, фэйсбүкээр, утсаар холбогдож ярилцдаг. Ерөнхийдөө дууны уран бүтээл хийхгүй байгаа ч, гадаадад суугаа монголчууддаа тоглосон гэсэн. Саяхан “Чингис”-ийн Жагаа ахтай хамтраад Вашингтонд тоглолт хийсэн гэсэн. Хүмүүс маш сайхан хүлээж авсан, санасан байсан гэж Минжээ маань ярьсан. Минжээ хоёр ихэр хүүхдээ хараад дажгүй байгаа. Би ч бас нэг хэсэг уран бүтээлээ хийгээгүй боловч, баяр ёслол, найр наадмуудад дуулж л байсан. Гадагшаа дотогшоо тэмцээн наадам, тоглолтоор явах тохиолдол гарна. Уран бүтээлийн эрчтэй хүчтэй үе биш болохоор, түүнийгээ нэг их яриад сурталчлаад байсангүй.

-Та эргэн эрч хүчтэй уран бүтээл хийх  боломжгүй гэж үү?

-Ер нь үргэлжлүүлэх бодолтой л байна. Гоё гоё уран бүтээл хийе гэсэн бодол байгаа.

-Тэр цаг мөч яг хэзээнээс эхлэх бол?  

-Сүүлийн үед онгод хийморь сэргэж байх шиг байна. Намраас яг шинэ уран бүтээлээ хийнэ. Шинэ цомог, шинэ клипүүд  гарна. Хамгийн чадвартай уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийж байгаа.

-Та арав гаруй жил дуулчихлаа. Харин нэг ч тоглолт хийгээгүй байдаг?

-Тиймээ, хүмүүс энэ тухай асуудаг л юм. Би өмнө нь энэ асуултанд, “Цаг нь ирэхээр” гэж хариулдаг байсан. Тэгээд ч нөгөө хувьсгалын тохироо нь бүрдэх гэдэг шиг, цаг нь болоогүй байсан байх. Харин одоо бол тоглолтын тухай бодож байгаа. Түрүүнд хэлсэнчлэн, шинэ дуу, клип, цомгоо хүмүүст хүргэчихээд тоглолтоо хийнэ.

-Таныг “Том болоорой Удвал” хандивын тоглолтыг санаачилсанд олон хүн баярладаг. Одоо Удвал охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Баярлалаа. Манай “Өгөх өдөр” төрийн бус байгууллагаас санаачлан, Удвал охиныг эмчилгээнд явуулж чадсандаа баяртай байгаа. Удвал маань анх бидэнтэй уулзаж байхад булчингийн хатингаршил гэдэг өвчтэй байнга уйлигандаг хүүхэд байсан ч, Монголын ард түмний сайхан сэтгэлийн ачаар бие нь сайжирсан. Солонгос улсад эмчлүүлээд долдугаар сарын эхээр эх орондоо ирсэн байгаа. Гэхдээ бид бол зөвхөн гүүр нь байсан. Тэр мөнгө бол Монголын ард түмэн, ачлалт хүмүүсийн сэтгэлээс гарсан, сайхан сэтгэлийн ундарга юм. Энэ дашрамд, хөөрхөн охин Удвалын амийг аврахын төлөө хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргаж, буяны гараа сунгасан Монголын ард түмэнд талархаж явдгаа уламжилъя. Мөн хандивийн тоглолтыг зохион байгуулсан “Up Music” продакшний захирал “Харанга” хамтлагийн Чука ах, Халиун ах, “Up town” сэтгүүлийн эрхлэгч Уянга, “Баяр хөөрийн ивээл”-ийн Наранцацрал, “Амин шийдэл PR” агентлагийн Баяраа эгч, Баяка ах, манай гишүүн Болдсайхан, сурагчдын  холбооны Сэлэнгэ болон тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн хамтлаг, дуучиддаа хувиасаа болон Удвал охины гэр бүлийн өмнөөс баярлалаа гэж хэлье. 

-Тухайн үед  11 дүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгоё гэж уриалж байсан. Тэгэхээр энэ жил бас хэн нэгэнд туслах уу?

-Хамгийн гол нь хүнд туслахаас гадна нийгмийн сэтгэхүйд бас нэгэн зүйл мэдрүүлэх чухал мессежийг өгөх зорилготойгоор 11-р сарын 1-нийг “Үндэсний өгөх өдөр” болгоё гэж уриалсан. Энэ жил ч мөн хэн нэгэнд туслах сайн үйлсийг зохиох болно. “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэдэг үгийг нухацтай ойлгох хэрэгтэй болов уу. Маш чухал үг шүү.   

      -“Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэж ярьж байхыг бодоход Дуучин Номин христчин бололтой?

 

-Тийм ээ, библи дээр ингэж бичигдсэн байдаг. Манай төрийн бус байгууллагын бүх гишүүд Христчин хүмүүс байгаа. Би цуглаанд явж эхлээд зургаан жил болж байна. Ээж маань өнгөрөөд сэтгэл санаа маш хэцүү байх үедээ сүмд явж, Бурханыг таньж мэдэж эхэлсэн. Харин сүмдээ очихгүй болохоор сэтгэл санаанд ч нөлөөлдөг юм шиг санагдаад байдаг. Ер нь монголчуудын 60, 70 хувь нь христчин болчихвол энэ их архидалт, дээрэм тонуул, хов жив харьцангуй багасна гэж боддог. Мөн бие биенийгээ хүндэлж, алдаа гаргасан ч алдаагаа хараад гэмшдэг болно.

-Уучлаарай. Та христчин байж болно, харин өөрийн гэсэн шашинтай ард түмнээ дийлэнх олонхи нь шашнаасаа урвачихвал гэж ярьж болохгүй байхаа. Энэ таны бодол ч гэлээ, дэндүү туйлширсан хэрэг биш үү?

- Энэ цаг үед хүн бүр өөрийн сонирхол хүсэл мөрөөдлөөрөө амьдардаг болсон цаг. Хуулинд ч гэсэн хориглосон заалт байхгүй шүү дээ. Би олон хүмүүсийг итгэгч болоосой  гэж хүсдэг. Гэхдээ ингэж хэлсэнээрээ хүмүүст тулгаж байгаа асуудал биш.

-Дуучин Сэрчмаа сүмд явдаг гэсэн. Найз хүүхнүүд нэг сүмд явдаг уу?

-Сэрчмаа өөр сүмд явдаг л даа. Гэхдээ адилхан христчин учраас бид хоёрын яриа хөөрөө их нийлнэ. Хамтдаа бурханаа магтдаг.

-Та “СТА болон МУГЖ цолыг гуйж биш гуядаж авах хэрэгтэй” гэж ярьсан. Одоогоор СТА цолыг авчихаад байна. Харин урлагт зүтгэж байгаагийнх МУГЖ  цолын тухай боддог л байх. Таны төсөөллөөр түүнийг гуядах цаг хэзээ бол? 

 

-Одоохондоо тэр зүйлийн талаар ерөөсөө бодсон юм алга. Надаас их юм хийсэн, надаас илүү олон жил урлагт зүтгэж байгаа хүмүүс МУГЖ гэдгийг дурсах ч үгүй байхад, би бол дуугүй байсан нь дээр дээ. Ер нь дуулсан дуу бүр нь ард түмэнд хүрч, Монголын ард түмний хайр хүндэтгэлийг дуугаараа хүлээсэн “Харанга” хамтлагийн Лхагвасүрэн МУГЖ гэх цолыг аваагүй байхад, хаа байсан сонин сонин хүмүүс сандарч, гавьяат болоод байгааг ойлгодоггүй юм.

-Та ихэр дөрвөн гавьяатыг хэлж байна уу?

-Тийм ээ. Хүмүүс шагнал авахаасаа өмнө, миний авах цаг болсон уу, болоогүй юу? Улс эх орон болоод ард түмэн үүнийг чинь хүсч, хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу? гэдгийг бодох нь зүйтэй байх. Ер нь авсан шагналаа нүүр бардам энгэртээ зүүж чадахгүй бол шараа биз дээ. Гэхдээ үнэхээр эзнээ олсон шагналууд ч олон байгаа. Түүний хажуугаар эзнээ олоогүй нь ч бас олон байна. Монголын ард түмэн үүнийг сайн мэддэг байлгүй дээ. 

-Наадмын өмнө дуучин Д.Болдыг гавьяат авах нь гээд шуугиад байсан ч авсангүй. Та ангийн андын хувьд энэ талаар ямар бодолтой яваа вэ?

-Би энэ талаар хэзээ ч Болдоотой ярьж байгаагүй л дээ. Гэхдээ шулуухан хэлэхэд, нийтийн дууны Ч.Бат-Эрдэнэ дуучны дэргэд, Болд авч байвал илүү эзнээ олсон хэрэг болж таарах юм шиг санагддаг. “Камертон” хамтлагийн 12 жилийн түүх, энэ хугацаанд гаргаж байсан уран бүтээлүүд, тоглолтууд, цомогууд, хит дуунууд гээд хийсэн бүтээсэн нь их шүү дээ. Тэгээд ч түүний ганцаараа хийсэн уран бүтээлүүд бүгд л хит болж, ганц уран бүтээл гэлтгүй бүх талаараа өнөөгийн залуусыг байлдан дагуулж чадаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд би Болдыг гавьяат авах байх гэж хүлээж байсан.

-Он жилээр зиндаархах юм бол, таниас олон жилийн хойно гарч ирсэн Жавхлан, Баясгалан нар гавьяат цолыг түвэггүй зүүчихлээ шүү дээ?

-Би дээр хэлсэн. “Харанга” хамтлагийн Лхагвасүрэн МУГЖ гэх цолыг аваагүй байхад, зарим хүмүүс гавьяат авах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Жавхлангийн хувьд бол боломжийн юм шиг санагддаг. Ер нь надад ямар хамаа байхав дээ.   

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.  

Ярилцсан: А.Чимгээ.Factnews.mn 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ukptfusa new project, http://u.wn.com/p/420928334/ utorrent_movies_free_download_ 2014_kickass, http://u.wn.com/p/420938708/ microsoft_office_2010_professi onal_product_key_generator_onl ine, http://u.wn.com/p/420944173/ download_crack_gta_episodes_fr om_liberty_city_pc, http://u.wn.com/p/420966598/ download_logo_maker_pro_apk_fr ee, http://u.wn.com/p/420941159/ download_driver_pci_memory_con troller, http://u.wn.com/p/420944306/ download_lenovo_g405s_driver_w in7, http://u.wn.com/p/420937236/ free_download_paranormal_roman ce_ebooks_pdf, http://u.wn.com/p/420955886/ download_microsoft_office_2013 _full_crack_32_bit_windows_7, http://u.wn.com/p/420952326/ code_de_licence_bytefence_anti -malware_free, http://u.wn.com/p/420935398/ visual_studio_2013_redistribut able_for_mysql_free_download, http://u.wn.com/p/420938530/ download_crack_euro_truck_simu lator_2_1.26.2.4, http://u.wn.com/p/420965917/ railway_exam_syllabus_2016_(_g roup_c_group_d_download_pdf, http://u.wn.com/p/420958796/ maplestory_full_client_direct_ download, http://u.wn.com/p/420939677/ license_key_minecraft_story_mo de, http://u.wn.com/p/420951133/ download_driver_qualcomm_ather os_ar956x_wireless_network_ada pter_win_7, http://u.wn.com/p/420967517/ free_download_serial_number_id m_6.25_build_21, http://u.wn.com/p/420938531/ download_easy_driver_pack_win_ 10_64_bit, http://u.wn.com/p/420968751/ download_general_mathematics_t extbook_pdf, http://u.wn.com/p/420946104/ torrent_download_pc_game_princ e_persia, https://u.wn.com/2018/10/17/Z3 x_latest_crack_243_samsung_too l_pro_272_free_download/ z3x_latest_crack_24.3_samsung_ tool_pro_27.2_free_download, http://u.wn.com/p/420963400/ download_warcraft_3_frozen_thr one_full_game_free_for_windows _8, http://u.wn.com/p/420952323/ kishore_kumar_sad_songs_mp3_do wnload_zip_file, http://u.wn.com/p/420937387/ gktoday_current_affairs_pdf_fr ee_download_2017, http://u.wn.com/p/420954877/ baixar_driver_nvidia_geforce_7 300_se/7200_gs_windows_7, http://u.wn.com/p/420943081/ product_key_license_windows_7_ starter_crack, http://u.wn.com/p/420963055/ license_number_photoshop_cs6_f ree_listening, http://u.wn.com/p/420926137/ pdf_download_is_slow_to_printi ng_mac, http://u.wn.com/p/420937186/ bittorrent_telugu_movies_2013_ free_download, http://u.wn.com/p/420934983/ descargar_driver_microsoft_lif ecam_vx-3000_para_windows_8, http://u.wn.com/p/420947180/ free_download_remote_desktop_c onnection_android, http://u.wn.com/p/420969705/ download_adobe_photoshop_cs6_f or_windows_7_filehippo, http://u.wn.com/p/420943031/ cutepdf_writer_free_download_f or_windows_8_64_bit, http://u.wn.com/p/420957548/ adobe_photoshop_cs3_crack_only _free_download, http://u.wn.com/p/420939193/ download_zip_java_games_for_to uch_screen_mobile_320x240, http://u.wn.com/p/420960141/ download_programa_converter_pd f_em_excel_gratis, http://u.wn.com/p/420924630/ download_driver_intel_hd_graph ics_4000_windows_xp, http://u.wn.com/p/420924596/ acrobat_pdf_download_windows_7 , http://u.wn.com/p/420944049/ avast_antivirus_license_file_2 017_download, http://u.wn.com/p/420949190/ pdf_pobierz_za_darmo_android_t ablet, http://u.wn.com/p/420957671/ download_driver_youtube_mp3_ip hone_cydia_tweak,
IP:178.57.65.111  2018-10-18 08:54:27
Gxvbpwkr Listen daragoy uh ... pakuy cheaply give ... haroshy server, http://archive.is/5706I fortnite_for_android_official_ release_date, https://www.scoop.it/t/statime neag/p/4102787205/2018/10/31/n eto-lx-gordinho-do-amor-sua-mu sica neto_lx_gordinho_do_amor_sua_m usica, http://archive.is/OjtvD vermek_denince_aklına_gelen_
IP:5.62.154.153  2018-10-31 16:06:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.