Т.Ариунаа өөрөө хүсэлт гаргаж дүр бүтээжээ

2011/09/08
Share |
Хүмүүс:
 Т.Ариунаа өөрөө хүсэлт гаргаж дүр бүтээжээ

Жүжигчин, кино найруулагч О.Гэрэлсүх, Л.Балхжавын хүү Б.Чингүүн нар хамтран Монголын хамгийн анхны кино клип хийж байгаа юм байна. Энэ нь МУГЖ Т.Ариунаагийн дуулсан Л.Балхжавын ая, Ш.Гүрбазарын шүлэг “Домгийн эхлэл” хэмээх сайхан дууны кино клип ажээ. “Домгийн өглөө”-г дүрсжүүлэх хүсэлтийг Т.Ариунаа гаргасан бөгөөд өөрөө дүр бүтээж байгаа юм байна. Зураг авалтыг Өмнөговь аймагт болон хуучин циркд хийжээ. Клипэнд дуучин бүсгүйн хамт жүжигчин Н.Ялалт, Л.Нурбулан нар тоглосон байна. Энэхүү бүтээл, дууны урлагт цоо шинэ бүтээл болох бөгөөд энэ сарын дундуур нээлтээ хийх юм байна.

Д.Отгон.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.