Топ модель Д.Пүрэвсүрэн ашиглуулжээ

2011/09/08
Share |
Хүмүүс:
Топ модель Д.Пүрэвсүрэн  ашиглуулжээ

Энэ жилийн тухайд Монголчуудын чадалтай болоод завтай хэсэг нь кино театрт, үлдсэн нь гэртээ телевизорынхоо өмнө намаржих шинжтэй. Учир нь шил шилээ дарсан дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонууд мэндэлж киноны үер буусаар байна. ТВ коктейлынхны бүтээсэн "Мөнгөний гахай" киног дэлгэцэнд гарахаас өмнөхөн тус хамтлагийнхан "Аа бид ёстой алж байгаа. Топ модель Пүрэвсүрэнг амилсан чөтгөр болгон имиджийг нь эрс эвдсэн" гэж ирээд л бөөн реклам цацсан. Хүмүүс ч ихэвчлэн сайн сайхан хүүхний дүрд тоглож байдаг бүсгүйг чөтгөр болсныг нь харахыг хүссэн. Гэтэл  "Мөнгөний гахай" кинон дээр жүжигчин Пүрэвсүрэн ердөө л хаясан найз залуугаа баян  болсон гэх сургаар ирж хуучнаа сэргээх гэсэн явуургүй зальтай, шуналтай  бүсгүйн дүрээр гурав дөрөвхөн удаа бараагаа харуулж байх юм. Нөгөө гайхамшигт жүжиглэлт энэ тэр нь алга аа. Тэгэхээр ТВ коктейлийнхон Пүүжээг ашиглан" РR-аа хийсэн нь энэ бололтой юм.

А.Сарнай.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.