Би найзуудтайгаа уйтгар гунигаа марттал бүжиглэдэг

2011/09/09
Share |
Хүмүүс:
Би найзуудтайгаа уйтгар гунигаа марттал бүжиглэдэг

Топ модель Э.Одгэрэлийн тоглосон “Гэр” телевизийн олон ангит уран сайхны кино үнэхээр жүжигчдийн хувьд сонирхол төрүүлсэн гэдгээрээ хэн хүнийг татах болсон. Харин киноны өрнөл үйл явдал тийм сайн байгаагүй, мөн дэндүү богинохон. Энэхүү кинонд Одгэрэл тоглосноор үнэхээр авьяаслаг, сайхан эмэгтэй гэдгээ харуулж чадлаа гэхэд буруудахгүй байх. Уяхан турьхан үзэсгэлэнт бүсгүй санасныг бодоход сайн жүжиглэсэн нь баярлууштай. Тэрээр нэгэн ярилцлагадаа, -“Рекламны мангас”-т кинонд тоглох санаа төрдөг үү?” гэхэд, -“Рекламанд тоглоод, загвар өмсөхөөр бага багаар жүжиглэх урлагт суралцаж байгаа. Магадгүй боломж гараад кинонд тоглох боллоо гэхэд, хийж буй ажлууд маань тодорхой хэмжээгээр нэмэр болох нь дамжиггүй” гэж ярьжээ.  

Авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүй топ моделиудаас олон ангит кинонд гол дүр бүтээсэн анхдагч болж байна. Учир нь, топ модель Пүрэвсүрэн мэдээж, мэргэжлийн жүжигчин учир тооцохгүй. Мөн Одгэрэл загвар өмсөгчдөөс “Миссийн тэмцээн”-нд оролцогчдын анхдагч гэдэг. 22 настай байсан тэрээр, өөрөө энэ тэмцээнд оръё гэж бодоогүй гэсэн. Байгууллагын дарга нь анхны Миссийн тэмцээнд орохыг санал болгосон ч, арга саам хийж зугтаасаар, аргагүйн эрхэнд дараа жилийнх нь тэмцээнд орох болсон гэдэг. Юутай ч тэрээр тайзаа эзэгнэх чадварыг эзэмшсэн байсан төдийгүй нэг их бэрхшээл тулгараагүй гэсэн. Шилмэл загвар зохион бүтээх товчооныхон, яг тэр үед хүн бүхэн шимтэн үздэг “Изаура” гэдэг киноны гол дүрийн бүсгүйн платьег дуурайлган, нэг их дэрэвгэр хормойтой, битүү сарнай болсон даашинз урлаж өгчээ. Юмны ховор живэрт хаа очиж Одгэрэл хэн нэгнээс туфль, зүүлт, хувцас гуйх гэх мэтчилэн, аар саар зүйлд хамт олныхоо хүчээр санаа зовоогүй. Тиймдээ ч, яг л ажлаа хийж буй мэт сэтгэгдэлтэй оржээ. Түрүүлчих юмсан гэж өөрийгөө бэлдээгүй ч, анхнаасаа асуулт хариулт гээд л ер бүдрээгүй аж. Жишээ нь, –Нөхөр чинь хөлбөмбөг үзэх гэвэл, та өөр суваг дээр юм үзмээр санагдвал яах вэ? гэсэн асуултанд нэг их түүртэж сандралгүйгээр, “Хуруудна” гээд хэлчихсэн нь зрительд таалагдсан бололтой тэр аяараа алга ташжээ. Одгэрэл ер нь загварын ертөнцөд хөл тавьсан цагаасаа л хувь хүний зохион байгуулалт, хийсэн зүйлээ чанартай гүйцэтгэхэд суралцаж байсан гэдэг. Өнөөдөр эмч байсан ч хийх ёстой ажлаа л чанартай хийе гэсэн сэтгэл өвөрлөх байсан. Зураг авахуулах, загвар өмсөх, рекламанд тоглохын аль аль нь моделиос их хэмжээний хөдөлмөр шаардсан ажил. Фото зураг авахуулахдаа тэрээр өөрийгөө л мэдрэх хэрэгтэй болдог. Мэдээж зурагчин ба захиалагч байгууллага өөрсөддөө хэрэгтэй дүр төрхийг түүнээс шаардсан ч, сэтгэл дотроо өөрийнхөө мөн чанарыг эрмэлздэг аж. Моделиуд рекламны, фото талдаа алинд нь арай илүү давуу талтай вэ гэдгээрээ хуваагддаг. Одгэрэлийн хувьд аль аль талдаа харьцангуй амжилттай яваа. Сайн зурагчин, сайн этюд хийснээр, хамтын хөдөлмөрөөр энэ ажил амжилттай болж олны хүртээл болдог. Юуг илэрхийлэх вэ гэдэгтээ гол учир утга нь оршдог билээ. Одгэрэл цэл залуу мэт жавхаалаг, сайхан бие галбиртай байгаагаа, “Би Аэробекээр хичээллэдэг. Бас хааяа найзуудтайгаа хэт их бодол санаа, уйтгар гунигийг мартатлаа бүжиглэж чадна. Ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээдэг. Хэт сэтгэлийн хөдөлгөөн хүнийг эргээгээд стресст оруулдаг юм байна. Нөгөө талаас яривал, ээжийнхээ овор багатай, залуухан дүр төрхийг өвчиж төрсөн юм болов уу даа. Гэгээлэг, эрүүл цэвэрхэн тав тухтай орчныг илүү эрхэмлэсээр ирсэн. Энэ нь их олон зүйлийн үндэс суурь юм” гэлээ. Тэдний гэрт олон том том толь байдаг бөгөөд тэрээр өглөө сэрэнгүүтээ л толинд хардаг гэсэн.  Намар, өвлийн цагт ажил, сургууль гээд ачаалал ихтэй учраас долоон цагт босдог бөгөөд мэдээж, охинтойгоо өглөөний цайгаа уугаад тус тусын ажил, сургуульдаа явдаг аж. Топ модель маань дасгалдаа явах, массажиндаа орох гэх мэтийн үдээс өмнөх ажлууд нь түүнд өөрт нь зориулагдсан байдаг бөгөөд үдээс хойших ажлын бэлтгэл болж өгдөг ажээ.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopr TOA сигналы Copico прогноз на 2018 GameChain System криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива High Performa где купить strb сайты с биткоин бонусом 1 btc сколько сатоши как заработР°Ñ‚ÑŒ деньги на созданиР¸ сайта рукоделР¸Ðµ работа гавриш георгий борисовР¸Ñ‡ заработР¾Ðº Ð²Ñ‹Ð¿Ð¾Ð»Ð½ÑÑ  задания Elacoin где купить Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ивы dogecoin ZSEcoin прогноз на сегодня сигналы Autonio Bolivarcoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс amd app биткоин Ð²Ð¸Ð´ÐµÐ¾ÐºÐ°Ñ €Ñ‚Ñ‹ MustangCoin анализ TOA график википедР¸Ñ биткоин матби ком mybit token криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° XSTC прогноз freebitcoin на русском языке 808 прогноз на 2018 биткоин в киви TROLL график mini minirals помідор денар время пить херши реклама видео ввод капчи bitzfree com где можно купить Ð±Ð¸Ñ‚ÐºÐ¾Ð¸Ð½Ñ ‹ xrates как открыть брокерсРºÑƒÑŽ ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ñ Ž
IP:185.14.194.94  2018-01-26 13:11:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.