Удган модны хадгийг түүснээс гэнэт үер бууж зургаан унага живсэн

2011/09/10
Share |
Хүмүүс:
Удган модны хадгийг түүснээс гэнэт үер бууж зургаан унага живсэн

Н.Оргил АНУ-ийн Драмын урлагийн Академийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Эрлийз төрхтэй түүнийг Английн ВВС агентлагийн “Чингис хааны сүүдэр” нэртэй баримтат-уран сайхны кинонд Их Чингис хааны дүрд тоглоход дургүйцэх нэгэн байсан. Европ төрхтэй ч найруулагчийн тавьсан шалгуурыг давж, 500 орчим өрсөлдөгчийг ардаа орхиж Чингис хааны дүрийг авсан түүний хувьд асар их тэнхээтэй, өөрийгөө дэглэж удирдаж чаддаг, баатарлаг, агуу их ухаантай удирдагч гэдэг талаас нь гаргахыг зорьжээ. Саяхан телевизээр гарсануг кинондВВС агентлагийн уран бүтээлчид, гадаадын 35 мэргэжилтэн, Монголоос 800 гаруй хүн, “АРИГУ” компани, “Монгол кино” нэгтгэл, зэвсэгт хүчний жанжин штаб оролцжээ. Уг кино Их эзэн Чингис хаантай зэрэгцэн амьдарч байсан тойрон хүрээлэгчдийн талаас нь хааны тухай хүүрнэн ярьж байгаа дурсамжаар гаргасан юм билээ. Жишээ нь Өүлэн эх, Боорчи жанжин, Тэмүүжингийн хэрхэн өссөн, яаж хатуужиж жанжин болсныггаргасан. Найруулагч, продюссерүүд нь Монголд хийсэн судалгаан дээрээ үндэслэн уг киног бүтээж, үзэгчдэд Чингис хааны түүхийг хүргэх зорилготой, түүхэн талаасаа “Нууц товчоо”-г голлон барьсан аж. Хэдэн жилийн өмнө хийгдсэн уг киноны хамгийн эхний зураг авалтын өдөр гэнэт үер бууж зургаан унага живжээ. Учир нь, Тэрэлжийн наана Гэрэлт хөшөөний ойролцоох шүтлэгтэй удган модны хадгийг польшууд, “13-р зууны үед хадаг байгаагүй” гээд түүчихсэн аж. Англи, польшүууд ёстой үхтэлээ айж, сүнс нь зайлахаа шахаж,“Нисдэг тэрэг, аврах баг дуудах уу” гээд л сандарцгааж. Дараа нь Улаанбаатараас бөө аваачиж газар тэнгэрээ аргадуулж байж зураг авалтаа өөр газраас эхэлсэн гэнэ. Мөн нэг бэрхшээлтэй зүйл нь, 14 хоногийн турш өдөр бүр 150-170 цэргийг хувцаслаж, адуугаа хураажмордуулах явдал байсан гэдэг. Адуу нь хол явчихна, нөгөө англи, польшууд нь ойлгохгүй. “Мөнгөө төлсөн, цагийн юм цагтаа” гээд л хилэгнэдэг байж. Манай цэргүүдийн хувьд харин, аргагүй л Монгол армийн зохион байгуулалт өндөр түвшинд байж, дэлхийг эзэлж чадсан юм байна гэдгийг гадныханд харуулж чадлаа гэсэн үнэлгээг авчээ. Тэд зураг авалтанд маш амархан дасч, Чингис хааны тухай кино болоод ч тэр үү, чин сэтгэлээсээ маш сахилга баттай, урамтай оролцсон гэж үнэлэгджээ.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы СлюдянкР° Реагент в Лыскове Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Сальске Qatif ???? ?????? ЗакладкР¸ героин в АрмавирРµ Baicoi cumpara LSD купить Порох Сураж Rennerod kaufe Amphetamin ЗакладкР¸ метадон в СудакосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся Matto?????? Solothurn Acheter de la cocaine Купить закладкР¸ шишки в Вышнем Волочке Fussa???? Стаф в ВладикаР²ÐºÐ°Ð· купить Гаштет Чехов СиловикР¸ перекрыР»Ð¸ канал поставкР¸ героина в Тамбов Как прет аминазиР½ Mefedron Pavlodar sat?p al?n?z Купить НаркотиРºÐ¸ в ОдинцовРµ купить Фен Калач Lagoa comprar metanfetamina Купить Metadon Жем Способ полученР¸Ñ закиси азота Kuji??????? Уфа ÐºÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очные ÑÑƒÐ¿ÐµÑ€Ð¼Ð°Ñ €ÐºÐµÑ‚Ñ‹ Brotterode-Trusetal Kaufen Sie Ecstasy Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Петров Вал Как Ð¿Ñ€Ð¾Ð²ÐµÑ€Ð¸Ñ ‚ÑŒ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а на компьютРµÑ€Ðµ или мобильнР¾Ð¼ ÑƒÑÑ‚Ñ€Ð¾Ð¹ÑÑ ‚ве Экстази в Острове купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Пряжа Diamond Payette Купить закладкР¸ шишки ак47 в СвободнР¾Ð¼ Lund osta metadoni Bruxelles, Brussel koop MDMA buy cocaine in Birmingham Пабло Эскобар – человек, Ð¾Ð±ÑŠÑÐ²Ð¸Ð²Ñ ˆÐ¸Ð¹ войну КолумбиР¸ Neuruppin Haschisch kaufen
IP:185.14.194.71  2018-06-07 04:48:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.