УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн эхнэр Тувагийн сайдтай холбогдож байжээ

2011/09/10
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн эхнэр Тувагийн сайдтай холбогдож байжээ

УИХ-ын гишүүн Ламжавын Гүндалай үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг нэгэн. Түүний эхнэр мөн Ламжав овогтой Аззаяа гэх сайхан бүсгүй байдаг. Ямартаа Гүндалай гишүүнийг эмч мэргэжилтэй болон мисс эхнэртэй гэх нь муугүй чимдэг. Монголын алтан үеийн миссүүдийн нэг эхнэрээ анх, “Харш”-ийн ёлканд дагуулж  ирэхэд эрчүүдийн нүд унаж, эмэгтэйчүүдийн цээж давчдаж байсан гэдэг. Азаа сэтгүүлчдийн хараанаас үргэлж бултаж, ярилцлага өгөхөөс зугтаж явдаг бүсгүй. 1974 онд төрсөн тэрээр Сувилагчийн сургууль, МУИС-ын ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийнхээ дагуу өөрийн компанидаа ажилладаг. Тэрээр оюутан байхдаа зүгээр суугаагүй, хичээлийнхээ чөлөөгөөр загвар өмсөж, хүнсний лангуу ажиллуулдаг байжээ. Монголын загварын ертөнц, сайхан бүсгүйн ертөнцөд мандаж явсан тэрээр Тува улсад болсон, “Монгол туургатны мисс” тэмцээнээс анхны титмээ авч байсан. 19 настай жаахан охин байхдаа Монголынхоо нэрийг гаргаж явснаараа тэрээр үргэлж бахархаж явдаг. Харамсалтай нь, тухайн үед түүнийг Тувагийн нэгэн сайдтай амрагласан гэж шуугисан. Үүнийг тэрээр үгүйсгэж, “Тийм болгох гээд байгаа хүмүүс нь баримт нотолгоогоо гаргаад ирээч” хэмээж байсан.  “Гоёл” наадамд зургаан жил оролцож, шагналыг нь авч явсан Азаа бүсгүй загварын тайзандаа маш их хайртай гэсэн. 1996 онд “Гоёл”-ын шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн дэд байрыг эзэлсэнээсээ хойш тэрээр дахин загвар өмсөөгүй гэдэг.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
мандах аззаяа та нөхөр чинь айлын гал голомтыг самараад байхад ямар санагдаж байгаа бол хүмүүс гудамжинд хонож байхад танай гэр бүл сайхан наадав уу
IP:202.126.91.177  2014-07-23 15:57:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.