Дуучин А.Долгор сургуулийн найзаасаа ичжээ

2011/09/12
Share |
Хүмүүс:
Дуучин А.Долгор сургуулийн найзаасаа ичжээ

            Ардын жүжигчин А.Долгор нэг удаа Сэлэнгийн Сүхбаатар хотод очжээ. Түүнийг аймгийн нөлөө бүхий хүмүүс хөл алдан угтаж, “Сэлэнгэ” зочид буудлынхаа хамгийн тансаг өрөөнд тухлуулжээ. Удалгүй түүнийг хүндэтгэсэн бяцхан цайллага тус өрөөнд болжээ. Тэдний дунд, Долгорыг бага залуудаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байсан ХАА-н техникумд суралцаж байсныг мэддэг хүн байсангүй. Нэр алдрын оргилд гарсан зарим хүмүүс хөдөөгийн нэгэн ТМС, Техникумд сурч байснаа ихэд нууцалдаг бөгөөд өөрийгөө гадаадын тийм сургуулийг дүүргэсэн гэж ярих дуртай байдаг билээ. Долгорыг ч энэ “өвчин” тойроогүй бололтой. Алтанбулагийн техникумд сурч байсан тухайгаа огт дурдахгүй наргиж цэнгэж суужээ. Долгорыг нутагт нь ирснийг сонссон “сургууль хам” нэгэн бээр түүнтэй уулзахаар “Сэлэнгэ” зодид буудлыг зорьсон байна. Мань эр нутгийн гайгүй архичдын нэгэн болсон байжээ. Энэ хүн нэгд, ангийн “охин”-той уулзах, далимд нь зуун грамм татах. Хоёрт, Долгороос архины мөнгө салгачих санаатай очсон нь мэдээж. Архи сэнгэнүүлсэн, бүрзийсэн амьтанг буудлын жижүүр ихэд сэжиглэнгүй “Та наанаа хүлээж бай, би дуудаад өгье” гэжээ. Дуучин Долгор тансаг өрөөнөөсөө инээд цацруулан гарч иржээ. “Сургууль хам”-аа хараад царай нь хувьсхийн өөрчлөгдөж, түүнийг нилээд холхон аваачиж, “Чи миний өрөөнд орж болохгүй. Нөлөө бүхий баахан хүмүүс байгаа. Чи орсон ч би чамайг юу гэж танилцуулахаа мэдэхгүй байна. Тэгээд ч би Алтанбулагийн техникумд сурч байсныгаа тэдэнд мэдэгдмээргүй байна. Май, үүнийг аваад одоо явж үз” гээд арван мянган төгрөг сарвайсан гэдэг. Хөөрхий нутгийн эр мөнөөх мөнгөөр нь тэд өдөр ханатлаа ууж, том найзтайгаа бахархан нөхөддөө ярьсны нэг нь ийнхүү өгүүлснийг бичиглэлээ.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.