Ерөнхийлөгчид агсам тавьжээ

2011/09/13
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчид агсам тавьжээ

Төв аймгийн Эрдэнэсант суманд Батхаан гэж дархан цаазат уул байдаг. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хэд хэдэн удаа энэ ууланд ирж төрийн нүсэр их ажлынхаа алжаалыг тайлжээ. Ээлжит нэгэн удаагийн ирэлтээр нь нутгийн нэгэн билэг танхай малчин эр давхиж очоод, улсынхаа ерөнхийлөгчид агсам тавин цамнажээ. Мань эр, ерөнхийлөгчийн тухалсан отог дээр согтуу очоод, “За ерөнхийлөгч гуай, та чинь яахаараа дархан цаазат Батхаан ууланд маань ирж ингэж дураараа дургиж байна. Хэн ч халдашгүй дархан цаазат ууланд зугаалж суухад, ард түмэн бид яаж хуулиа биелүүлэх билээ. Танд очоод амарчих өөр газар олдохгүй байна уу? Таны энэ хууль бус явдлыг олон түмэнд илчлэн мэдээлнэ шүү. Та энэ уулнаас үтэр түргэн явах хэрэгтэй” хэмээн агсамнажээ. Ерөнхийлөгчийн бараа бологсод болон комиссарууд танхай этгээдийг даруй явахыг шаардсан боловч, нутаг усаа харамласан дошны танхай нөхөр үг авсангүй улам цамнаж. Дов жалганы үзэлтэй ийм танхай “нутгийн индианууд” хэнбугай ч байсан хамаагүй бололтой. Төр ёс, уламжлалаа дээдлэн хүндэлж ирсэн зан заншил маань Хятадын хортой спиртийн гайгаар хийсэн алга болсон бололтой. Яг л гэртээ дайран орж ирсэн хүнийг хөөж байгаа юм шиг ичгүүр сонжуургүй загнах этгээдийг комиссарууд, хэлээд үг авахгүй болохоор нь нударганы амт үзүүлж байж хөөн явуулжээ. Төрийн тэргүүндээ ичгүүр сонжуургүй загнасан танхай этгээдийн хохь. Тэгээд ч бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүн хаана очиж амрахаа зүгээр нэг танхай этгээдээр заалгах юм гэнэ.

Д.Сэндэр.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.